
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд олон улсын хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн салбаруудад улс орны ба бүсийн хэмжээний олон хөтөлбөрүүдийг боловсруулж, удирдан хэрэгжүүлсэн чадварлаг мэргэжилтэн аж. Уулзалтын үеэр талууд Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсээд цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих ерөөл дэвшүүллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран Нийслэлд орон сууц, дэд бүтэц, нийтийн тээвэр гэсэн чиглэлүүдээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Ялангуяа гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийн эхний шат амжилттай хэрэгжиж дуусах шатандаа орсон. Цаашид дараа дараагийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд үүний зэрэгцээ зарим төслүүд удаашралтай байгааг нуусангүй. Тиймээс цаашид удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдээ урагшуулах чиглэлээр талууд идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байгааг онцлоод, нийслэлийн удирдлагууд урт хугацаандаа хотын хөгжлийг шинэ шатанд гаргахыг зорьж төлөвлөн ажиллаж буйн нэг жишээ нь нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэл учраас шинэ шийдлээ Засгийн газраар дэмжүүлээд буйгаа Павит Рамачандранд хотын Захирагч дуулгав. Одоо харин шинээр хэрэгжих гэж байгаа болон өдгөө хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай үргэлжлүүлэхэд боловсон хүчний чадавхыг дээшүүлэхээс эхлээд төслийн баг хамт олны хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо, хариуцлага хамгийн чухал байна гэлээ.

Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран “Улаанбаатар хотын захирагчтай биечлэн уулзаж байгаадаа талархаж байна. Таны хэлсэн санал санаачилгуудыг бүрэн дэмжиж байгаа гэдгээ илэрхийлье. Үүний дотор Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг шинэ шатанд гаргах төлөвлөгөө 2025 он гэхэд хүрэх бодитоор үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн бидний хамтран хэрэгжүүлж эхэлсэн Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжсэнд талархалтай байна. Тиймээс цаашид илүү нягт уялдаа холбоотой ажиллаж Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах таны санаачилга ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Бидний зүгээс шалтгаалах асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэж хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.
Уулзалтын төгсгөлд талууд нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явц, анхаарах асуудлаар дахин мэдээлэл солилцож ажиллахаар тохиролцов.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ