
БНСУ-ын Засгийн Газраас ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэхээр болж байна. Иймээс Өмнөд Солонгос руу виз мэдүүлэхээр зэхэж буй иргэд дараах зүйлд анхаарал хандуулаарай.
БАЙНГЫН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БАЙСАН ИРГЭД ОЛОН УДААГИЙН ВИЗ АВДАГ БОЛНО
Визгүй зорчих нөхцлийг хангаж визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгоно. (Өөрөөр хэлбэл визгүй зорчих ойлголт үгүй болж оронд нь олон удаагийн виз авдаг болно)
Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ. (Сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх)
Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.
Шинэ журам хэрэгжиж эхэлсэнээр визгүй зорчих журам хүчингүй болно.
Виз мэдүүлэх газар : БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төлөөөлөн гүйцэтгэх байгууллага
Визний төрөл : Богино хугацааны энгийн виз(С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй
Байнгын визгүй зорчдог хүний хувьд олон удаагийн визний болзлыг хангах бөгөөд
Дээрх “Богино хугацааны энгийн виз(С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй”-г сонгох юмуу
Өмнө нь байсан“Богино хугацааны энгийн виз(С-3-1), богино хугацааны бизнес виз(С-3-4), богино хугацааны аяллын виз(С-3-9) 90 хоног, 1/3/5/ жилийн олон удаагийн виз, хураамжгүй”-г сонгож болно.
ЭСЯ-нд олон удаагийн виз мэдүүлэх нөхцөлд “Сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон, Солонгосын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүн” хамрагдаж байгаа болно.
ВИЗ МЭДҮҮЛЭХ НӨХЦӨЛ
Сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүн (Сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх)
Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.
Харин виз мэдүүлсэн өдрөөс урагш 3 жилийн дотор хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан хүн хамрагдахгүй юм.
Хилээр нэвтэрсэн тоог хэрхэн тооцоолох вэ? Гадаадын иргэний үнэмлэх авч бүртгүүлсэн хүний хилээр удаа дараа орсон тоо, Чэжү арал руу визгүйгээр нэвтэрсэн тоо, хил дээрээс өөр онгоц сольж суусан хүний мэдээллийг тооцож оруулах боловч, гэрээгээр ажиллах(Е-9), далайн хөлөг дээр ажиллах(Е-10) зэрэг хууль бусаар оршин суух магадлал өндөртэй бизийн хүчний ажил хийдэг гадаадын иргэний бүртгэлтэй хүний хилээр удаа дараа орсон тоог тооцож оруулахгүй болно.
ГУРАВДАГЧ УЛСААР ДАЙРАН ӨНГӨРЧ СОЛОНГОСТ ИРСЭН МОНГОЛ ИРГЭНИЙГ ВИЗГҮЙ НЭВТРҮҮЛНЭ
Гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлэх болсон.
Нислэгийн чиглэл: Өмнө нь Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд бас визгүй нэвтрүүлнэ.
Улсын тоог нэмнэ : Өмнө нь Европын 8 улс байсныг Европын 30 улс болгож нэмнэ.
Европын 30 улсаас аль нэг улсын визтэй (байнгын оршин суух үнэмлэх мөн хамаарна) хүн Солонгосоор дайран өнгөрч нэр заасан Европын 30 улс руу явах юмуу 2) дээрх Европын 30 улсаас явах замдаа Солонгосоор дайран өнгөрч өөрийн болон 3-дагч улс руу явж буй хүн
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ