Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгавар 85 хувийн хэрэгжилттэй байна. Налайхын автозам тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, авто замын засвар, арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол зохион байгуулах үүрэг даалгаврын хүрээнд бүрэн байршуулж дууссан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Өгөөмөр” захын орчмын орц, гарцыг яаралтай нээх асуудлыг ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр бүрэн шийдэхээр талуудтай тохиролцоонд хүрсэн. Сургуулийн автобусанд “Ub school bus” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлэх ажил бүрэн хийгдэж дууссан. Ерөнхий боловсролын сургуулийн 3000 гаруй сурагчдад байршил тогтоогч бугуйвч тараасан” хэмээн онцолж хэллээ.

Коронавирусийн талаарх цагийн үеийн байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өгөхдөө, одоогийн байдлаар Монгол Улсад шинэ төрлийн вирус бүртгэгдээгүй байгааг онцоллоо. “Өнөөдрийн байдлаар ДЭМБ, БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр нийт 14411 хүн өвчилсөн, сэжигтэй тохиолдлын тоо 19544, бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 328 иргэн байгаа талаар дурдлаа. Харин БНХАУ-ын Ухань хотоос Монгол Улсын 30 оюутан, 1 хүүхэд, зарим албаны хүмүүс гээд нийт 58 хүнийг авчирсан, иргэдийг 14 хоног ХӨСҮТ-д тусгаарлаж тандалт хийж, лабораторийн шинжилгээнд хамруулна” хэмээгээд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаан дахь нөхцөл байдлын талаар нийслэлийн Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас мэдээлэл хийхдээ гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар буурсан ч, ослын дуудлага 6 хувиар өссөн талаар мэдээллэв. Мөн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлийн Засаг даргын 108 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахад өнөөдрийн байдлаар ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй байна. Харин Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа дошин үүссэнийг холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч ажилласан талаар тайлагналаа.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Цагдаагийн газрын дарга дарга хурандаа Д.Ядамдорж тэргүүтэй зарим удирдлагууд санал хэлж, цаашид шат шатандаа эрхэлсэн ажилдаа эзэн байж хариуцлагатай хандахыг сануулж байлаа. Тодруулбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлэхдээ “Хотын удирдлагууд бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажлуудад хяналт тавьж хэрэгжилт биелэлтэд анхаарал хандуулж байхад доод шатны удирдлагууд, ялангуяа дүүрэг хороодын Засаг дарга нар үүргээ биелүүлэхгүй байна. Дүүрэг хороодын Засаг дарга нарын өмнөөс шөнө оройгүй явж хогийн ачилт цэвэрлэгээ, гудамж талбайн гэрэлтүүлэг гэх мэт ажлуудаар явахад ажлаа мэдэхгүй Засаг дарга нар ч байна. Тиймээс эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж ажиллахыг хүсмээр байна” гэв.

Хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас тодруулж, хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тэрбээр “Хоггүй амьдарцгаая” аяны биелэлт хангалтгүй байгаа учраас нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Захирагчийн ажлын алба хамтран дүүргүүдийн ТҮК-ийн ажлыг нэгдсэн системд холбож, цахимаар хянах боломжтой болгохыг үүрэг болголоо. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах үүргийг нийт удирдлагуудад өглөө.
НЗДТГ-
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ