Жил бүр цагаан сарын бэлгийн 80 орчим хувийг импортоор авч байгаа нь дунджаар 357 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг бий болгож байгааг Үндэсний статистикийн хороо гаргасан байна. Энэ жилийн сар шинийн баяраар улсын хэмжээнд 845 тэрбум төгрөгийн зардал гарахаар төлөвтэй байгаа юм.
Тэтгэвэрийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсантай холбоотой Сар шинийн худалдан авалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдэх төлөвтэй байна. Иймээс ХХААХҮЯамнаас гадагш урсах мөнгөн урсгалыг сааруулах, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих эх оронч худалдан авалтыг зохион байгуулахаар “Үндэсний баяраараа –Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяныг эхлүүлж байна.
Энэ хүрээнд төрийн байгууллагуудад үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулах, томоохон үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй байгууллагуудтай хамтарч үйлдвэрлэгч, худалдан авагчдыг идэвхжүүлэх, “Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” сурталчилгаа, зэрэг арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.
Сар шинийн баяраараа дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн эх оронч худалдан авалт хийж үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр худалдан авалтад дотоодын үйлдвэрүүдийн эзлэх хэмжээ 50 хувь хүртэл нэмэгдэх боломжтойг ХХААХҮЯамны ХҮХБЗГ-аас хийсэн судлагаагаа харуулж байгаа юм.
Төрийн ордноос эхэлсэн үзэсгэлэн худалдааны бэлтгэлийг хоёр сарын өмнөөс хангаж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж үйл ажиллагаанд оролцож байгаа бүх хүн амны хаалттай оролцож байгаа юм.
Энэхүү арга хэмжээнд хөнгөн хүнсний салбарын нийт 136 аж ахуйн нэгж оролцож байна. Үүнд арьс ширэн бүтээгдэхүүн 15, ноолууран бүтээгдэхүүн 5, ноосон бүтээгдэхүүн 6, оёмол бүтээгдэхүүн 27, гоо сайхан, арьс, үс арчилгааны бүтээгдэхүүн 11, модон бүтээгдэхүүн 2, хэвлэлийн бүтээгдэхүүн 3, сав баглаа боодлын бүтээгдэхүүн 3, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид 40, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид -11, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 13 бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох маркетинг хөгжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулаар ажиллаж байна. Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 643 сая ам.доллар болсон нь нийт экспортын орлогын 9.2 хувийг эзэлж байна.
Үндэсний баяраараа үндэсний бүтээгдэхүүнээ худалдан авахыг ХХААХҮЯамнаас нийт иргэдэдээ уриалж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ