Эрчим хүчний сайдын 2020.01.31-ны өдрийн 68 дугаар тушаалаар Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжил, аюулгүй, найдвартай ажиллагаа, үр ашигтай байдлыг хангах чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах зорилгоор 2020 оныг эрчим хүчний салбарын хэмжээнд “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих” жил болгон зарлалаа. Монгол Улсын эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулах зорилгын хүрээнд 3 үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Үүнд:
Зорилт1: Хүний нөөцийн төлөвлөлтийг хангах хүрээнд:
Эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулах, тогтвортой хөгжил, аюулгүй, найдвартай ажиллагаа, үр ашигтай байдлыг хангах
Зорилт 2: Нийгмийн баталгааг хангах хүрээнд:
Байгууллагын ажиллагсдын үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангах, урамшуулах, ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажлын байрны нөхцлийг бүрдүүлэх
Зорилт 3: Сургалтаар хөгжүүлэх хүрээнд:
Байгууллагын стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгцээг хангахад цаг үеийн эрэлт шаардлагад нийцсэн мэдлэг чадварыг эзэмшүүлэх, сургаж хөгжүүлэх, мэргэшүүлэх Дээрх үндсэн зорилтуудын хүрээнд нийт 33 томоохон ажил хийхээр төлөвлөсөн.
Тухайлбал: “Эрчим хүчний салбарын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”–ийг боловсруулж батлуулж, хэрэгжүүлэх, Байгууллагын өөрчлөлт, хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийн төлөвлөлтийн арга зүйн удирдлагаар хангах,Эрчим хүчний салбарын аж ахуйн нэгж, компаниудын бүтэц, зохион байгуулалтын норматив, орон тооны хязгаарыг оновчтой тогтоох аргачлалыг боловсруулан батлуулж, мөрдүүлэх, Эрчим хүчний салбарын ИТА-ны түвшин тогтоох аттестатчилал хийж үр дүнд үндэслэн сургалтын хөтөлбөр боловсруулж, мөрдөж ажиллах зэрэг юм. Хүний нөөцийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын тайланг 2020 оны 12 дугаар сарын 20-ны дотор Сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ