“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ” УРИАЛГА
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос “Үндэсний үйлдвэрээ дэмжицгээе”гэсэн уриалгыг Монгол улсын төр, төрийн байгууллага, хувийн хэвшил болон нийт ард түмэндээ гаргаж байна.
Монгол Улсаа хөгжүүлж, эх орноо худалдааны эдийн засгаас үйлдвэрийн эдийн засаг руу, импортлогч орноос эх орондоо үйлдвэрлэгч, цаашлаад экспортлогч орон болоход аж үйлдвэрлэлийн салбар, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг ард иргэд, байгууллагууд худалдан авч, хөрөнгө оруулалтаар дэмжих хэрэгтэй. Эдийн засгаа төрөлжүүлж, шинэ технологи, инновацид суурилсан хөнгөн болон хүнд аж үйлдвэрийн салбараа өргөжүүлэн хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж, ажилгүйдэл ядуурлыг арилгаж, үйлдвэрлэл хөгжсөн орон болохын төлөө ард иргэд бид бүхэн Үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж, хэвших үзэл санааг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байна.
Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласан боловч томоохон үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ 2017 онд төрийн худалдан авалт 47,0 тэрбум ₮ байсныг бодоход нааштай ахиц гарсан байх гэж итгэж байна. Төрийн худалдан авалтыг сайжруулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуульд нэмэлт өөрчлөлт орж, дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд давуу эрх олгох, Жижиг дунд үйлдвэр эрхлэгч бол шууд гэрээгээр худалдан авах зэрэг боломжуудыг нээж өгсөн нь Баялаг бүтээгч, Үндэсний үйлдвэрлэгч нарт томоохон дэмжлэг болсон.
МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Л.Болдбаатар, МУГЖ Г.Ариунбаатар, дуучин Г.Эрдэнэчимэг, Э.Одонтунгалаг нарын хамтран дуулсан “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ” дуу Баялаг бүтээгчдийн сүлд дуу болсон бөгөөд ард иргэдийг Эх оронч худалдан авалтыг уриалан дуудсан сайхан уран бүтээл билээ.
Монгол улсын Аж үйлдвэрийн салбарын сэргэн мандалт ирж байгаа энэ цаг үед ард иргэд Та бүхэн эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн төлөө Монгол түмний уламжлалт сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, эх орноосоо худалдан авалт хийхийг олон нийт, ард иргэддээ “ Үндэсний үйлдвэрээ дэмжицгээе” гэж уриалж байна.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР- МОНГОЛЫН БАЯЛАГ
“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО” ТББ


АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ