Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзан хамтран ажиллах талаар ярилцлаа.
Уулзалтад Хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатар, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн нар оролцож Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулахын тулд хийж буй ажил, Олон улсын хамтын ажиллагааны бүлэг /ICRG/-тэй тохиролцсон эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн биелүүлж байгаа талаар танилцуулав.
Энэ үеэр Элчин сайд Филип Малон, Хороо богино хугацаанд дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байгааг онцлон дурдаад Олон улсын хамтын ажиллагааны бүлэгтэй тохиролцсон эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөөг биелүүлэхтэй холбоотойгоор СЗХ-г чадавхжуулах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх боломжтой гэв.


A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ