Ухань хотоос ирсэн 31 оюутныг маргааш ХӨСҮТ-өөс гаргана

Үнэлэх
(0 үнэлгээ)


БНХАУ-ын Ухань хотод сурдаг оюутнуудыг эх орондоо авчрах үйл ажиллагааг Засгийн газрын яамд болоод холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж, 31 оюутан, нэг хүүхдийг хоёрдугаар сарын 1-нд Улаанбаатарт хотод авчирсан билээ.

Ухань хотоос ирсэн 32 иргэнээс гадна Ухань хотод очиж ажилласан Гадаад харилцааны яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүний 15 хүнийг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлаад байсан юм.

Тэгвэл эдгээр иргэдийг маргааш /2020.02.15/ ХӨСҮТ-өөс гаргах боломжтой болсон гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.

Нийтэлсэн: 2020-02-14 10:46:03

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.