Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай 2020 оныг хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний хүрээнд жил бүр 2 тал хамтарсан ажлын хэсэг гаргаж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлдэг уламжлалтай.
2019 онд Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран хэрэгжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтээ 90.7 хувьтай дүгнэлээ.
Өнгөрсөн онд 5 чиглэл 13 арга хэмжээг төлөвлөгөөнд тусган хамтран хэрэгжүүлсэн. Ингэснээр “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк”-ын үйлдвэрлэсэн гагнуурын электродоос тус үйлдвэр 52 тонныг худалдан авахад 315 сая төгрөг зарцуулжээ. Түүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаас 38 тэрбум гаруй төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан байна. Энэ нь нийт худалдан авалтынх нь 9 орчим хувийг эзэлжээ.
Мөн “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр, төлөвлөгөө”-г боловсруулж АИТХ-аар батлуулсан. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хаягдлын аж ахуйн 600 га гаруй талбайд тусгай бодис ашиглан цагаан тоосыг барьцалдуулж дарах ажлыг хийжээ.
Ийнхүү 2019 онд амжилттай хамтран ажилласан Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2020 онд 20 орчим ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төслийг боловсруулж байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ