Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргасны хүрээнд ажлын хэсэг байгуулж, БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй аяныг эхлүүлж буй талаар мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: “Монгол Улс, БНХАУ-тай сайн хөршийн харилцаатай. Тиймээс урд хөршид тархаж буй коронавирусын халдварын тархалт өндөр хүнд нөхцөлд сэтгэлийн хандив өгөх хүмүүс олон байгууллагаар бус нэгдсэн дансаар хандив цуглуулах санал гаргасан.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд ГХЯ, Уханьд төгсөгчдийн холбоо, АН зэрэг олон иргэн, оюутан залуус, байгууллагууд Хятадад тусламж үзүүлсэн. Тиймээс энэ удаа ч мөн иргэд, олон нийт, ААН-үүдийг хүмүүнлэгийн аянд нэгдэхийг уриалж байна. ДЭМБ-ын зүгээс БНХАУ-д гарсан коронавирусын халдварын тархалтын үед улс орон бүр өөр, өөрийн гэсэн дотоод зохион байгуулалттай, нэгдмэл ажиллаж чадвал Ковид 19 халдварын тархалт саармагжих боломжтой талаар мэдээлсэн. Иймд иргэд аливаа худал мэдээлэлд итгэлгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, урд хөршид туслах аянд сэтгэлийн дэм үзүүлэхийг уриалж байна.” гэв.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: “Монгол Улсаас жилд дунджаар 1.5 сая иргэн БНХАУ-д жуулчилдаг бол манай улсад ирж байгаа жуулчдын 40 орчим хувийг БНХАУ-ын иргэд эзэлдэг. Одоогоор БНХАУ-д 336 монгол иргэн байгаа тухай албан мэдээлэл байна. Холбогдох яам болон байгууллагууд нэгдэж, хүсэлт илгээсэн иргэдээ татан авчрах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
Коронавирусын халдварын тархалтаас шалтгаалж дэлхий нийтээр аялал жуулчлалын салбарт хүндрэл учрах нь тодорхой. Тиймээс өвчлөл өндөр байгаа энэ цаг үед иргэд, олон нийтийг сар шинийн баярыг угтан аялал, зугаалгаар явахгүй байх, баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан билээ. Хэрэв манай улс коронавирусын халдваргүй орноор бүртгэгдвэл цаашид аялал, жуулчлалын салбар хөгжих бүрэн боломжтой. Юуны түрүүнд эрүүл мэндийн асуудлыг харгалзаж үзэх нь зүйтэй учир бид хүмүүнлэгийн аяныг хэрэгжүүлэхээр болсон байгаа.” гэлээ.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа: “БНХАУ бол манай хамгийн том худалдааны түнш. 2010 оноос тус улстай 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулан томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Түүнчлэн сүүлийн жилүүдэд нэг тэрбум орчим юанийн буцалтгүй тусламжийг Монгол Улсын Засгийн газарт олгосон байна.
Тиймээс бидний зүгээс ард иргэн, ААН-үүдийг хүнд цаг үед хамтран ажиллаж, тус улсад дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.” гэсэн юм.
Хандивын данс: Төрийн банк 341303432597
Хүлээн авагчийн нэр: Хүмүүнлэгийн аян
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ