XVII Жарны “Хотол төгс” төмөр хулгана жилийн үр, суудлын засал

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв


ШОРООН ҮХРИЙН ШИНЖ

Монгол орноо хүрээ хийд, шашин ном  дэлгэрч байсан  сайхан цагт  хийдийн зурхайчид нь жил солигдохын өмнө тухайн жилийн шороон үхрийг зурж гаргаад  дацан хийдийн үүдэн дээр хаддаг байсан бөгөөд хүмүүс түүнийг үзэж  тухайн жилийн байр байдлыг мэдэж засал номоо хийлгэдэг байжээ. Зурхайн ухаанд “Шороон үхрийн” шинжийг үзэхдээ 12 жил нь таван махбод буюу 5 өнгөтэй байх учир өөр өөрийн ерөнхий өнгө төрхтэй хэмээн заадаг.

Урган гарч буй Төмөр Хулгана  жилийн хувьд зуны дунд үеэр гандуу, хур цагтаа бууж үр тариа, жимс цагтаа боловсрон ургац арвин байна хэмээжээ.
 

ЗУРХАЙН ЁСОН ДАХЬ НАЙМАН ХӨЛЛИЙН ҮР


Монголчууд эртнээс зурхайн ухаанаар тухайн жилийнхээ суудлын байр байдлыг шинжиж суудал өнцөгдөх, муу суудал тохиох, суудал давхцах бол тохирох заслыг хийлгэж явдал мөрөө тэгшилдэг уламжлалтай байлаа.

Найман суудал буюу хөлөл нь ГАЛ, ШОРОО, ТӨМӨР, ОГТОРГУЙ, УС, УУЛ, МОД, ХИЙ эдгээр найм байх бөгөөд тус тус дөрвөн зүг, найман зовхист харгалзана.

Тухайн хүн тэр жилдээ ямар суудалд  суухыг олохдоо эрэгтэй хүнийг “ГАЛ” суудлаас эхлэн найман суудлыг  билгийн насны тоогоор нар зөв тойруулан тоолж аль суудал дээр сууж буйг олно. Харин эмэгтэй хүнийг “УС” суудлаас  эхлэн билгийн насны тоогоор нар буруу тойруулан тоолж ямар суудалд суухыг мэдэх боломжтой. Тухайн жилийн суудлыг тодорхойлоод гарч буй шинэ жилдээ цог хийморьтой байхыг билэгдэн Цагаан сарын шинийн нэгний өглөө сууж буй суудлынхаа “Цог хийморийн” зүг рүү мөрөө гаргаж Чухаг Дээд гурван эрдэнэдээ ажил үйлс, ахуй амьдрал,  амь нас эрүүл мэндээ даатган залбирч, аврал одуулаад суудал тус бүрийн тохирох тарнийг урин уншиж нар зөв тойрон буян хишиг арвидан дэлгэрэхийн ерөөл өргөн буяны зүгээсээ ирдэг байна.

Мөр гаргах үед  тухайн жилд  огторгуйн “хар нохойн ам” аль зүгт байгааг харгалзан цог хийморийн зүг нь хар нохойн амтай давхацвал тухайн суудалд  суусан хүмүүс  эмийн болон буян хишгийн зүг рүү мөрөө гаргадаг ёстой.

Дөрвөн сайн зүг
 

  • “ЭМ”-ийн зүгээс эм залах, эм уух, рашаан засал хийх,идээ ундаа авахад эрхэм сайн.
  • “АМЬ” – зүгээс бэр буулгах, аян замд гарах, лам багш залах, сүлд дуудахад сайн. Харин Балин цацал өргөх, ан авд мордохыг цээрлэ.
  • “ЦОГ ХИЙМОРЬ” – зүгт сан тавих, замд гарах, хийморийн дарцаг хийсгэх, бэр авах үйлнээ эерэг сайн.
  • “БУЯН ХИШИГ” – зүгт эд мал авах, тариа тарих, хишиг даллага авхуулахад нэн сайн.

Дөрвөн муу зүг
 

  • “ХОРЛОЛ”- зүгт өвчин эмчид үзүүлэх, бэр авах, эд мал авахыг тэвчих
  • “ШУЛМАС”- зүгт морь уралдуулах, төмөр эдлэл авахыг цээрлэх.
  • “БИЕ ТАСРАХ” – зүгт амьжиргааны бүх үйлийг цээрлэнэ.
  • “ТАВАН АД”- зүгт эмчид үзүүлэх, эм залах, хол аянд явахыг цээрлэх.


Дөрвөн муу зүгт цээртэй үйлийг хийх шаардлага тохиовол “Ум агаани нигааны ажийлаа мандалий маей суухаа” тарнийг уншин ном уншуулж засал хийлгэн цээрийг арилгах учиртай.

 

ГАХАЙ ЖИЛИЙН ХӨЛӨЛ, СУУДАЛ

(төрсөн оноор)

Тайлбар: Төмөр, Мод суудлын хувьд эр, эм хүмүүний он адил болно.

“ГАЛ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

 

Эрүүл мэнд

Толгой, цээж, нүд, чих, хамрын өвчнөөс сэргийл

Цээрлэх зүйл

Улаан өнгийн эд, морь мал, арьс, үс ноос авахыг цээрлэ.Бэр авах, хүүрийн газар, тоосго шатаах газар бүү оч. Сохор буюу бэлбэсэн эмийн идээнээс цээрлэ.

Болгоомжлох үе

Өвс шарлах үе буюу намрын адаг сард

Суудлын засал

Сундуй, Цэнд, Галын сан, Гомбо , Лхам бурхан тахиул

 

“ШОРОО” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

 

Эрүүл мэнд

Шар өвчнөөс болгоомжил

Цээрлэх зүйл

Шар өнгийн эд, шавар эдлэл авах,эмгэн хүний малгай авах, газар ухах, чулуу булгалах, дарханы үйл, газар усны хорлол, оршуулгын үйлийг цээрлэ.

Болгоомжлох үе

Жалганы ам харлах үе буюу хаврын  3 сард цас мөс хайлах цагт

Суудлын засал

Банзрагч, Гомбо, Чойжоо тариул, Лүмбэнгарав, Гурван гүрэм, Саей- нинбын доо, Алтангэрэл, Арван гурван сан уншуул. Газар усаа тахь

 

“ТӨМӨР” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

 

Эрүүл мэнд

Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл

Цээрлэх зүйл

Чоно нохойд хазуулсан малын мах идэх, гөрөөсний мах, ариун бус идээнээс цээрлэ. Хутга мэс, төмөр эдлэл бүү ав.

Болгоомжлох үе

Уушги, зүрх, гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол ус зайрмагтан хөлдөх үе

Суудлын засал

Мэсний хариулга, Дамдин, Гомбо тахиул, Дашзэвэг найман гэгээн, Сундуй, Цагаан шүхэрт , Ариун сан,

 

“ОГТОРГУЙ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

 

Эрүүл мэнд

Толгой гар, хөл өвдөх, нойр муудах, сэтгэл хямрахаас болгоомжил

Цээрлэх зүйл

Нохой, шар өнгийн эд, амьтны арьс,мах, цагаан морь авахыг цээрлэ.

Нийтэлсэн: 2020-02-20 08:47:51

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.