
БНСУ-д байгаа монгол иргэд визээ сунгуулахдаа Бусан хотод суугаа Монгол Улсын Консулын газарт хандахыг тус улс дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдэгдлээ.
Мэдэгдэлд, "Монгол Улсын Онцгой байдлын комиссын шийдвэрээр 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 11-нийг дуустал Монгол Улс, БНСУ-ын хооронд бүх нислэгийг түр зогсоосон. Аялал, жуулчлал, эмчилгээний зорилгоор БНСУ-д ирсэн богино хугацааны визтэй иргэдэд Гадаадын иргэдийг хариуцсан Цагаачлалын албанд виз сунгаж байна. Тэгү хот, том Гванжу хот, Умард болон Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд визээ сунгуулах асуудлаар Бусан дахь Консулын газарт хандана уу" (Утас: (051)465-9996, 010-4966-7103) гэсэн байна.
Иргэдийг халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ЭСЯ итгэмжлэл, иргэний бүртгэлийн зарим үйлчилгээг шуудангаар хийх зохицуулалтыг холбогдох хууль журмын хүрээнд боломжийн хэрээр хийж байна. Гэхдээ өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай зарим иргэний бүртгэлийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, санхүү, шүүх зэрэгтэй холбоотой итгэмжлэл үүнд хамаарахгүйг анхаарна уу. Лавлах утас: ЭСЯ-ны Консулын хэлтэс: 02-798-1950 гэжээ.
Монгол руу буцах, өмнө нь онгоцны тийз авсан иргэд Сөүл дэх МИАТ ТӨХК-ийн төлөөлөгчийн газартай холбогдоно уу. Шуурхай утас 010-5635-3366, 02-756-9761. БНСУ-д суралцдаг болон амралтаараа Монголд очоод эргэж ирж чадахгүй байгаа оюутнуудын визтэй холбоотой мэдээллийг Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудаснаас үзнэ үү гэсэн байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ