
Улаанбаатар хотод 2020 онд хэрэгжүүлэх дугуйн зам байгуулах асуудлаар өчигдөр нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нар хуралдлаа. Одоогийн байдлаар нийслэл хот 84,7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөжээ. Байршлын хувьд Таван шараас-Саппоро, Саппоро-Баянбүрдийн уулзвар, Гэсэр сүм дагуу Самбуугийн гудамж, МУБИС-Зүүн дөрвөн зам, Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон хүртэл, Туул голын арын далан дагуу, Налайхын зам дагуу, Богд уулын арын зам гэсэн маршрутаар хийгдэх аж.

Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа “Улаанбаатар хотын барилгажилтын хэсгүүдэд босоо, хэвтээ тэнхлэгтэй дугуйн замын сүлжээтэй болж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр найман байршлын дугуйн зам байгуулах хөгжлийн болон мастер төлөвлөгөө батлагдсан байгаа. Дугуйн зам байгуулахад дээрх байршлуудад байгаа ТҮЦ-үүдийг хуулийн хүрээнд нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөлт хийгдэнэ. Дугуйн замууд нь стандартын дагуу тохижилттой, гэрэлтүүлэгтэй 1,5 км тутамд амрах талбайтай байхаар зураг төсөл хийгдэж дууссан. Одоо экспертээр орох ажил дутуу байна” хэмээлээ.
“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр “Энэ жил Улаанбаатар хотод 9 зогсолт 14 ажил хийгдэх зуны засварын төлөвлөгөө гарсан байгаа. Дугуйн зам байгуулах зарим байршлуудад дулааны шугам сүлжээ таарсан байгаа тул ерөнхий трассыг нь дахиж нягтлах шаардлагатай байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дугуйн зам барих асуудлыг ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд эхлүүлж зургаадугаар сард дуусгасан байх үүргийг холбогдох албаныханд өглөө. Тэрбээр “Дугуйн замыг стандартын дагуу чанартай, хямд төсвөөр хийж дуусгах ёстой. Нийслэлийн удирдлагуудын зүгээс олон ажил санаачилж хэрэгжүүлэх шийдвэр гарч байхад дунд шатны байгууллагууд дээр гацаадаг байдлыг болих хэрэгтэй. Харьяа газар, хэлтсийн дарга нар эрхэлсэн ажилдаа эзэн болж, хуулийн хүрээнд хариуцлагатай ажилла” хэмээн онцолсон юм. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад дугуйн замыг стандартын дагуу хийгдэж байгаа, эсэхэд хяналт тавих, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад хуулийн дагуу газар чөлөөлөлт хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн нутгийн захиргааны байгууллага хоорондын гарын үсгийг цахим хэлбэрт оруулж хэвшүүлэхийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ