БНСУ-д оршин суугаа иргэдийн визийн сунгах тухай нэмэлт мэдээллийг Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамнаас өглөө.
1. Визтэй холбоотойгоор иргэдэд учирч байгаа хүндрэлийг багасгах зорилгоор аялал жуулчлал, транзит визээр түр ирээд буй манай иргэдийн визийн хугацааг сунгах асуудлаар Сөүл дэх ЭСЯ-наас БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газар /Иммигрэйшн/-д тодорхой хүсэлтүүдийг тавьсан.
Иммигрэйшнтэй тохирсны дагуу 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд визийн хугацаа дуусаж байгаа аялал жуулчлалын “C-3”, транзит “В-2” визтэй манай иргэд оршин суугаа газартаа ойр орших Гадаадын иргэн харьяатын газарт дугаар /цахим хуудсаар оочирын дугаар эхэлж авна/ авч өөрийн биеэр очих, эсвэл https://www.hikorea.go.kr цахим хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр визээ сунгалтаа мэдүүлэх боломжтой болсныг мэдэгдье.
Өөрийн биеэр очих тохиодолд бүрдүүлэх материал:
- Гадаад паспорт
- Анкет /통합신청서-г дараах холбоосоос татах/
- https://www.hikorea.go.kr/pt/DownLoadTemplPopupR_kr.pt
- Агаарын тээврийн компаниас нислэг цуцлагдсан тодорхойлолт,
- 2/26-3/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз,
- БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудасны дараах хаягаар өөрийн гадаад паспортын мэдээллээр дугаар/оочирын дугаар/ авна. https://www.hikorea.go.kr/pt/ResvNonRegIdntCM_en.pt
Цахимаар сунгалт хийлгэх тохиолдолд:
БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудсаны дараах холбоосоор цахимаар сунгалт хийлгэх боломжтой.
https://www.hikorea.go.kr/pt/CvlapplInfoDetailR_en.pt…
/Цахим бүртгэл хийлгэхэд солонгос, англи хэлтэй, компьютерийн мэдлэгтэй хүний туслалцаа авахыг зөвлөж байна/
Иргэд цаашид ЭСЯ-НД ӨӨРӨӨ ИРЖ АЛБАН БИЧИГ АВАХ ШААРДЛАГАГҮЙ. Хэрвээ визээ сунгуулахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарвал ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464-т холбогдоно уу.
Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны https://www.hikorea.go.kr цахим хуудаснаас тодруулна уу.
БНСУ-д суралцдаг оюутнуудын анхааралд
2. БНСУ-д суралцдаг (бакалавр, магистр, доктор зэрэг хамгаалах) боловч Монголд түр очоод нислэггүй болсонтой холбоотойгоор БНСУ-д эргэж ирж чадахгүй, энэ хооронд оршин суух хугацаа дууссан ОЮУТАН өөрийн суралцаж буй сургуультай холбоо барьж оршин суух хугацаагаа сунгуулах хүсэлтээ тавина. Таны сургуулийн зүгээс хүсэлтийг БНСУ-ын Хууль зүйн яамд дамжуулж оюутны оршин суух хугацааг сунгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудас “http://overseas.mofa.go.kr/mn-mn/index.do”-аас авна уу.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ