
“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу 2020.03.08-нд "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгуулж, "HD Mongol" телевизээр шууд дамжуулахаа зарлалаа. "Хурд" хамтлаг нь олон улсад тархаад байгаа коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс улсын хэмжээнд онцгой дэглэм тогтоогоод байгааг хүндэтгэн ийнхүү онлайн тоглолт зохион байгуулахаар болсон бөгөөд тоглолтынхоо дундуур хандивын аян өрнүүлж, цугларсан мөнгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөхөө илэрхийлсэн юм.
Энэ мэдээг сонсоод Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин коронавирусийн эсрэг хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулсан юм. Тэрбээр “БНСУ, Япон, Иран, Италиас ирж байгаа хүмүүсийг Замын–Үүд, Буянт-Ухаа, Алтанбулаг боомтоор л авч байна. Хэрэв халдвартай хүн ороод ирвэл бидэнд туршлага байхгүй. Тиймээс оруулж ирэхгүй байхад бүх анхаарлаа хандуулж байна. Монголынхоо онцлогийг бид бүгд мэднэ. Тиймээс оруулж ирэхгүй байя. Орж ирсэн нөхцөлд бэлэн байдлыг хангасан байя гэж ажиллаж байна. Та бүхнийг эх орноо хайрласан. Эх орноороо бахархсан олон уран бүтээл туурвидгийг мэднэ. Урлагийнхнаа манлайлж байгаад баяртай байна. Та бүхний сайхан сэтгэлийн хандивын төгрөг тутам булаг болж ундрах болтугай” хэмээн үг хэллээ.
Мөн "Хурд" хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Бид Улсын онцгой комисст сэтгэлийн дэмжлэг үзүүлж онлайн тоглолт хийхээр шийдсэн. Монголчууд бид биеэ хайрлаж, хүндэлсэн цагт энэ айхтар өвчнийг даван гарч чадна. Тиймээс иргэд маань гэртээ суугаад хурд хамтлагийн шилдэг дууны тоглолтыг үзэх боломж олгож байгаа юм. Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан тоглолт хийнэ. Бид онлайн тоглолтынхоо үеэр банканд хандивын данс нээгээд ард түмнээ уриалж хандив цуглуулаад Улсын онцгой комисст өргөн барина” гэлээ. Энэ үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Ард түмний хандивыг юунд зарцуулснаа эргэн тайлагнах болно” хэмээн нэмж хэлэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ