
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн шинэ бүтээл адал явдалт-уран сэтгэмжийн “Улаан могой” роман хэвлэгдлээ.
Хамгийн сүүлд 1937 оны аймшигт хэлмэгдийн үеийн бодит түүхээс сэдэвлэсэн “Хагацашгүй” эмгэнэлт, уянгын роман бичсэн зохиолч уншигчдынхаа дунд дараагийн зохиолынхоо сэдвийн талаар хэлэлцүүлэг зохиож байсан нь “Улаан могой” роман болж хэвлэгджээ.

15 дугаар зууны дунд аж төрж буй Номундара, Чойжиндара нэртэй ихэр хоёр охины хувь тавилан луу, могойн кодтой. Номундара, Чойжиндара хоёр бол зургаан түмэн Монголд цуутай Түмэнбилигт зурхайчийн охид аж.
Эцгийнхээ зурхайн эрдмийг өвлөсөн Номундарагийн амьдрал 2019 онд аж төрж буй Дуулим бүсгүйтэй нууцлаг сэжмээр холбогдоно.
Зохиолын төгсгөлд Боди Алаг хааны үеийн монгол хатны булшнаас Kate Spade брэндийн хавтага олдсоны учир юу вэ?
“Сүүлийн үеийн гадаадын уран зохиолд нэг бол бодит баримтад суурилсан намтар зохиол, нэг бол уран сэтгэмжийн бүтээлүүд илүү зонхилж байна. Тиймээс, хаад, хатдын тухай түүхэн сэдвээс энэ удаа зайлсхийж, дундад зууны бага хаадын үе, орчин үе хоёрыг сүлэлдүүлсэн уран сэтгэмжийн зохиол бичихээр шийдсэн” гэж зохиолч ярьж байна. Зунаас эхлээд уншигдынхаа дунд хүлээлт үүсгэсэн, өвөрмөц нэртэй зохиол нь ийнхүү хэвлэлтээс гарчээ.

Зохиолчийн “Хотол цагаан гүнж” романыг Өвөр Монголын Хөх хотын хэвлэлийн хороо албан ёсны эрхтэйгээр монгол бичиг хөрвүүлж байгаа бол, энэ бүтээлийнх нь герман хэлний орчуулга эхэлсэн байгаа юм байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ