Улсын онцгой комисст өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ“, Монголросцветмет” ТӨҮГ, “Мобиком корпораци” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгж байгууллагууд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хандив өргөлөө.
Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч байгаа явдалд талархал илэрхийлж, Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олны сэтгэлийн хандив болгон цалингаасаа цуглуулсан 150 сая төгрөгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө.
Тэрээр шинэ коронавирусын халдвараас хүн амаа хамгаалах, урьдчилан сэргийлэх хүнд хүчир ажилд цаг наргүй зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа Улсын Онцгой комисс, төрийн албан хаагчид, түүний дотор онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн салбарын хамт олонд талархаж буй Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын сэтгэлийн үгийг дамжууллаа.
Түүнчлэн “COVID-19″ шинэ коронавирусын халдварын тархалт дэлхий нийтийг түгшээж байгаа энэ цаг үед үүссэн нөхцөл байдлыг даван туулахад зориулан Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Орхон аймгийн Онцгой комисст цалингаасаа 50 сая төгрөг мөн БНХАУ-ын ард түмэнд 88 сая төгрөгийг тус тус хандивлаж байна гэлээ. Монгол Улсын төрийн бодлого, Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэр, авч буй арга хэмжээг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон цаашид бүх талаар тууштай дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

И.Чинтогтох

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ