2019-2020 оны хичээлийн жилийн анги дэвших болон улсын шалгалтыг цуцлах тухай сайдын тушаал гарчээ.
Ингэснээр ЕБС-ийн сурагчид дээрх шалгалтыг өгөхгүй, шалгалтын дүнгээ жилийн эцсийн дүнгээр тооцуулахаар боллоо.
Сурагчид улсын шалгалтыг 5, 9,12 дугаар ангиа төгсөхдөө өгдөг.
Энэ жил коронавирусийн нөхцөл байдлын улмаас сургуулиудын үйл ажиллагаа зогсож хичээлийн хоцрогдол үүссэн тул ийм шийдвэр гаргасан байна.
БСШУС-ын сайдын уг тушаалыг аймаг, нийслэлийн боловсролын газруудад хүргүүлжээ.
Ё.Баатарбилэг сайд өнгөрсөн долоо хоногт “Сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосноор таван долоо хоногийн хоцрогдол үүсэж байгаа. Энэ хугацаанд үзэх ёстой байсан хичээлийн тал хувийг теле хичээлээр зааж байгаа бөгөөд үлдсэн хувийг хичээл орж эхлэхээр нөхөж орно. Дөрөв болон тавдугаар сард багтан бүх хичээлийн агуулгын хоцрогдлыг арилгана.
Улсын шалгалтыг заавал үзэх 3-4 хичээлээр авдаг. Хэрэв энэ жил улсын шалгалт авбал сурагчид шалгалт өгөх хичээлдээ илүү анхаарч, бусад хичээлээ орхигдуулах магадлалтай тул тун удахгүй албан ёсны шийдвэрийг гаргаж, сургуулиудад хүргүүлнэ” хэмээн мэдэгдэж байсан юм.
ЭЕШ хэвийн явагдана
Их дээд сургуульд орохоор бэлтгэж буй сурагчдын хувьд ЭЕШ хэвийн явагдана.
ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 10-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Монгол хэлний эхний шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд авна. Хэрэв Монгол хэлний шалгалтдаа босго 400 оноогоо авч чадаагүй бол тавдугаар сарын 16-нд дахин шалгалтад орох ёстой юм.
Хоёр шалгалтад босго оноогоо аваагүй бол Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхгүй болно.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хоёрдугаар сарын 19-ний өдөр мэдээлэл хийх үеэрээ “Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их, дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна” гэсэн юм.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ