Дэлхий нийтийг айдас түгшүүрт автуулж буй Covid19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй энэ цаг үед найман настай балчраас 80 настай буурай хүртэл төр, засгаас гаргасан уриалгыг дэмжиж хандив өргөсөөр байна.
Ховд аймгийн болон сумдын ЕБС-иудын 1998 оны төгсөгчид хөнөөлт тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд сайн дураар, сайхан сэтгэлээр туслахаар шийджээ. Ингэхдээ хамгийн хүнд нөхцөлд, тэргүүн эгнээнд ажиллаж буй алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах, эрсдэлийн үеийн чадамжийг дээшлүүлэх зорилго тавьсан гэдгийг төгсөлтийнхнийгөө төлөөлж Г.Амарсанаа хэллээ.
Ховд аймгийн 1998 оны төгсөгчид 5 хоногийн хандивын аян өрнүүлэхэд 109 төгсөгч халуун сэтгэлээрээ нэгдэж 5.6 сая төгрөгийн хандив, бэлэн байдлын үеийн нэн шаардлагатай эд материал цугларсан байна. Энэхүү сайн үйлсийн аянд Улаанбаатар хот болон нутагтаа амьдарч байгаа төгсөгчид идэвхтэй оролцжээ. Хандивынхаа зарим хэсгийг Ховд аймгийнхны эрүүл мэндийн манааны хамгийн халуун цэгт ажиллаж буй алба хаагч нарт зориулалтын хувцас хэрэгсэл, онц байдлын үед ашиглах техник хэрэгсэл авчээ.
Ховдын 1998 оны төгсөлтийн төлөөлөл өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэнтэй уулзаж хандиваа гардуулж өглөө. Энэ үеэр Ц.Мягмарсүрэн дарга Та бүхэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан төрөлх нутагтаа тусламжийн гараа сунгаж байгаад талархал илэрхийлье.
Бэлэн байдлын үеийн техник, хувцас хэрэгслийг аймгийн бүх суманд хуваарилж чадавхийг нь нэмэгдүүлнэ гэдгээ Та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдье. Аюулт өвчин, гамшиг осол, тахлын үед өргөсөн тангарагтаа үнэнч байж тэргүүн шугаманд ажилладаг алба хаагч нарт хандивын аянаа чиглүүлсэн нь бидэнд маш том дэмжлэг, урам боллоо. Ховд аймгийн 1998 оны төгсөгчдөдөө баярлалаа” хэмээн хэллээ. Аймгийн эрүүл мэндийн газраас сайн үйлсийн аянаар нутагтаа хандив өргөсөн 1998 оны төгсөлтийнхөнд "Талархал" гардуулав.
Хэлж биш хийсэж ирдэг аюулт өвчин, гамшиг зовлонгийн үед тэргүүн фронтод ажилладаг алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах хувцас хэрэглэл, техник, тоног төхөөрөмж хангалттай төвшинд байхгүй, гачигдал дутагдалтай байгаа гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс Ховд нутгийнхаа зон олон, үе үеийн төгсөлтийнхөн, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуйн нэгжүүдэд хандаж боломжийнхоо хэрээр тусламжийн гараа сунгахыг, хувь нэмрээ оруулахыг 1998 оны төгсөгчид уриаллаа.


АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ