Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгийн гишүүд, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийн хандиваар коронавируст халдвар (COVID-19)–ыг эрт илрүүлэх түргэвчилсэн оношлуур 275 ширхэгийг Эрүүл мэндийн яаманд гардуулж өглөө.
Энэхүү тестийг цус болон ийлдэст үзэх бөгөөд үр дүн нь 10-15 минутад гардаг, 98.8 хувийн мэдрэг чанартай, вирусын халдвар нь цусанд орсон буюу халдвар аваад 4-13 хоног болон 13-30 хоногтой тохиолдолд шинжилгээ хийж, мэдрэг чанарыг нь тодорхойлох боломжтой юм байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.