Улаанбаатар-Токио чиглэлийн онгоц хөөрлөө

Үнэлэх
(0 үнэлгээ)

Улаанбаатар-Токиогийн онгоц 08:55 цагт хөөрхөөр төлөвлөөд 09:05 цагт хөөрлөө. Тус онгоц 14:30 цагт Наритагийн олон улсын нисэх буудалд газардах юм байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 244, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлээр 231 иргэн эх орондоо ирээд байна.

Мөн Улаанбаатар-Истанбулын нислэгийг гуравдугаар сарын 18-ны 06:30 цагт хийхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг ГХЯ-наас мэдээлсэн.

Нийтэлсэн: 2020-03-16 08:58:28

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.