Коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор сэтгүүлчдийг олноор нь цуглуулж, эрсдэлд оруулахгүй байх үүднээс нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс цаг үеийн асуудлаарх хэвлэлийн хурлаа цахимаар хийж байгаа билээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар сайжруулсан шахмал түлш болон бусад цаг үеийн асуудлуудаар мэдээлэл өглөө.

Өнгөрөгч гурван хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хордсон 12 өрхийн 32 иргэн хандсан байна. Хоногт 4 өрхөөс дуудлага ирж байгаа нь угаарын хийн дуудлага багасаж байгааг харуулж байгаа үзүүлэлт гэнэ. Гэсэн хэдий ч галлагааны улирал дуустал угаарын хий мэдрэгчийг салгаж болохгүйг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй хэллээ. Тэрбээр “Иргэдийн хувьд урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор угаарын хий мэдрэгчээ салгаж унтах тохиолдол их гарч байна. Хэдийгээр цаг агаар дулаарч байгаа ч жил жилийн өдийд угаартах эрсдэл нэмэгддэг учраас угаарын хий мэдрэгчээ салгаж болохгүй. Иргэд сайжруулсан шахмал түлшээ хэрэглээд сурчихсан нь сайшаалтай” хэмээн онцоллоо.

Энэ үеэр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал “Агаарын чанарын үзүүлэлтийг хэмждэг 15 станцын дүнгээр агаарын чанар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM 10 хэмжээтэй тоосонцор 69 хувиар, PM 2.5 хэмжээтэй тоосонцор 55 хувиар тус тус буурчээ. Агаарын чанарын индекс цэвэр, хэвийн үзүүлэлттэй байна” хэмээн мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага болон нийслэлийн Цагдаагийн газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэр рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх тогтоолын шийдвэрт хяналт тавьж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 460 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 12 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоор дамжин өнгөрсөн бол тусгай зөвшөөрөлтэй 46 тээврийн хэрэгслийн 1091 тонн түүхий нүүрсийг нэвтрүүлжээ. НМХГ-ынхан 4 тээврийн хэрэгслээр 82.3 тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн хяналт шалгалтын ажлыг хийж байна. 6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж, талбайд Эргүүлээр ажиллаж байна COVID-19 халдвараас сэргийлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны 71 байгууллагын 6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж, талбайд Эргүүлээр ажиллаж байна. Өнгөрөгч гурав хоногийн хугацаанд давхардсан тоогоор 3838 ажилтан, алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт тавьж 32 795 иргэнд танилцуулга мэдээлэл хийж, 34936 иргэнд зөвлөмж гарын авлага тарааж, хог, нус, цэрээ хаяж, ил задгай бие засаж, орчныг бохирдуулсан 5142 иргэнд анхааруулга, санамж өгч ажиллажээ. Өнөөдөр өглөөнөөс эхлэн нийслэлийн орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан нийслэлийн Багахангай, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нутагт дэвсгэрт байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд давхардсан тоогоор 357 алба хаагч хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн 8 товчоогоор орсон 7156, гарсан 7204, нийт 14360 тээврийн хэрэгсэл, орсон 16472 иргэн, гарсан 18744 иргэн, нийт 35216 иргэний биеийн халууныг үзэж, холбогдох асуумж, зөвлөгөө өгч ажиллажээ. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ сарын 10-16-нд үйл ажиллагааг нь түр зогсоосон ААН-үүдийн хориог тавилаа Өнгөрсөн хугацаанд НМХГ-аас нийслэлийн Засаг даргын А/333 захирамжийн үйлчлэлд хамаарах нийт 4759 аж ахуйн нэгжийн судалгааг гаргаж, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ. Шалгалтын явцад Налайх, Багануур, Баганхангай дүүргүүдэд зөрчил гараагүй бол Сонгинохайрханд 7, Баянгол дүүрэгт 11, Чингэлтэй дүүрэгт 2, Хан-Уулд 4, Баянзүрх дүүрэгт 7, Сүхбаатар дүүрэгт 1 зөрчил тус тус гарсан мэдээтэй байна. Зөрчлийн дийлэнх нь түргэн үйлчилгээний цэг, жижиг авто засвар, гар утасны худалдаа эрхлэлт байсан юм. Харин нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр Монгол Улсын хэмжээнд одоогоор 290 хүнд вирус судлалын шинжилгээ хийснээс 248 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн Франц улсын иргэний нэг болон хоёрдугаар хавьтлын иргэдээс шинжилгээ авч, биеийн байдлыг нь хянаж байгаа юм байна.

Хэвлэлийн хурлын төгсгөлд нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбоотойгоор иргэдийн халуун шалгах, асуумж судалгаа бөглүүлэх ажил хэвээр үргэлжилнэ. Иргэд та бүхэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед алба хаагчдын ажилд хүндэтгэлтэй хандаж, хамтарч ажиллахыг хүсэж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагааг нь түр зогсоосон зарим аж ахуйн нэгж, байгууллагад ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийгээд, өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдээс шөнийн цэнгээний газар, саун, фитнессийг нээх, эсэхийг их асууж байна. Өнөөдрийн хувьд зөвхөн 3 дугаар сарын 16 хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэжлүүлэхээр нээж байна. Харин бусад газруудыг энэ сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон хэвээр байгаа. Иргэд агаар салхинд гарч дархлаагаа дэмжих үүднээс хотын дарга ууланд алхах гарц, зарим амралтын газруудыг нээж болох талаар ярьсан ч одоогоор тогтоол шийдвэр гараагүй байна. Мөн нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ