Санхүүгийн зохицуулах хорооноос шинэ төрлийн корона вирус (Covid-19)-ын улмаас дотоодын эдийн засаг, санхүүгийн салбарт эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж эхлээд байгаа энэ үед санхүүгийн салбарт учирч буй эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийг зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хойшлуулан зээлийн дарамтаас чөлөөлөх, зээлийн зөөлөн бодлого авч хэрэгжүүлж эхлээд байна.
Дээрх нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгосон зээлийн ангиллын хугацаанд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн болно.
Энэ хүрээнд санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, харилцагч, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 144/125, 145/124 дүгээр хамтарсан тушаалаар тус тус баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”, “Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-тай холбоотой дараах шийдвэрүүдийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх түр хугацаанд хэрэгжүүлж ажиллахаар гаргаад байна. Үүнд:
- Зээлийн гэрээний хугацааг 2 болон түүнээс дээш удаа сунгасан бол зээлдэгчийн зээлийн ангилал өөрчлөгдөж хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлд шилжиж “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэгдэж байсныг зохицуулалтын үйлчлэлийг дээрх хугацаанд зогсоох;
- Зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөлт нь хугацаандаа хийгдэж байгаа бол хэвийн зээлд тооцохоор байсныг 120 хоногоор хугацаа хэтэрсэн бол хэвийн зээлд тооцохоор, хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд 1-90 хүртэл хоног байсныг 121-180 хоног, чанаргүй зээлийн ангилалд 181 хоногоос дээш хугацаанд хугацаа хэтэрсэн тохиолдолд бүртгэж байхаар тус тус зохицуулалт хийлээ. Энэхүү шийдвэр нь зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирч буй зээлдэгчид нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, “Зээлийн мэдээллийн сан”-д ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна.
Харин зээлдэгчийн зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх үүрэг хэвээр байх бөгөөд зээлдэгчийн үйл ажиллагаанд хүндрэл гарсан бол банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоондоо хандан зээлийн төлбөрийг хойшлуулах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж өөрийн төлбөрийн чадвар, үйл ажиллагааны онцлогт тохирсон хэлбэрээр шийдвэрлүүлэх боломжтой.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ