
“Монголдоо Хайртай” хандивын аян орон даяар эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Аян эхэлснээс хойш тав дахь өдрийн байдлаар 20 гаруй урлаг, соёл, спорт, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, 10 орчим хамтлаг, продакшн, компаниуд дэмжиж байгаагаа илэрхийлэн орой бүрийн фэйсбүүкийн шууд дамжуулалтад оролцож дуу хоолойгоо хүргэсээр байна.
“Онцгой байдлын ерөнхий газар”, “Боловсрол суваг” телевиз, “On&Off” продакшн, “Max music entertainment”, “Увертюра” хамтлаг “Ard news” агентлаг, “Монголын сайтын холбоо” зэрэг байгууллагууд дэмжиж байгаагаа илэрхийлэн нэгдээд байсан бол “Мөрөөдлийн театр”, “Дижитал” хамтлаг, “Take off” хамтлаг, “Ice Top” зэрэг хамтлагууд “Монголдоо Хайртай” аяныг дэмжихээ илэрхийлээд байна.
“Монголдоо Хайртай” аяны санаачлагчдын зүгээс орой бүрийн 19:00 цагаас хандивын аяны талаарх мэдээллийг ARD News фэйсбүүк хуудас болон, “Монголдоо Хайртай” фэйсбүүк хуудаснуудаар LIVE дамжуулалт хийж цацаж байгаа бөгөөд аяныг дэмжигчид мөн оролцож өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлсээр байна.
“Аварга” дээд сургуулийн багш, Улсын начин, Спортын гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүү “Спортынхон, урлагийнхан хэн нь ч бай бидэнд нийгмийн хариуцлага байх ёстой. Цастай, зудтай жил ямар байдгийг би биеэрээ мэднэ. Тийм болохоор бид энэ аяныг дэмжиж байгаа. Спортынхон маань бүгд халуун гараа сунгаасай.” хэмээн сэтгэлээ илэрхийлж байсан бол “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Г. Эрхэмбаяр “Залуучууддаа нэг зүйлийг уриалмаар байна. Бид багадаа хэвлэл, сонин, зурагтаар мэдээлэл авдаг байсан. Одоо бол залуучууд дэлхийтэй мөр зэрэгцэн мэдээлэл авч байна. Дэлхийн хаанаас ч мэдээллийг авч байна. Буруу мэдээлэл рүү давлагаалахаас илүүтэй, зүрх сэтгэлээ үнэн зөв, сайн сайхан руу чиглүүлээд аяныг дэмжээсэй гэж хүсч байна. Уриалж байна. Монголчууд бид ямар сайхан сэтгэлтэй, сайхан ард түмэн билээ. Бид бүгд эх орондоо хайртай. Түүнийгээ харуулмаар байна хэдүүлээ.” гэж залуучуудаа уриаллаа.
“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрка “Хавар бүр л малчиддаа туслах, анхаарлаа хандуулах хэрэгтэй байдаг. Гэтэл энэ жил коронавирусээс болоод дарагдаад байна. Коронавирус бол түр зуурынх. Бид ард нь гарч чадна, даваад гарна. Үүний дараа амьдрал хөвөрнө. Бид хамгийн гол үндэс болох мал аж ахуйгаа мартаж болохгүй.” гэж байсан бол Чөлөөт уран бүтээлч, дуучин С.Бахат “Монгол хүн бүр эрүүл энх, элбэг баян байгаасай. Бүгдэд нь наурызын баярын мэнд хүргэе. Нэг нэгэндээ хайр бэлэглэхийг хүсье. Энэ аяныг дэмжээсэй гэж хүсч байна.” хэмээн маш олон уран бүтээлчид, дуучид, жүжигчид, бөхчүүд мөн сэтгүүлчид халуун сэтгэлийн үгээ илэрхийлж байлаа.
Сангийн яамны зөвшөөрөлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын нэр дээрх дансанд хандивын мөнгийг төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дансны дугаар, шилжүүлгийн мэдээлэл онлайн тоглолтын үеэр дэлгэцэд нээлттэй, ил тод харагдах учир хандивлагч бүр мөнгөн дүнг хянах боломжтой юм.
Хандивын аянд https://www.facebook.com/MongoldooKhairtai/ холбоосоор орж Like дарж нэгдээрэй. Мөн 77114147, 86004147, 89004147 дугаарын утсанд холбогдож тодорхой мэдээлэл авч, санал бодлоо илэрхийлж болно.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ