
Энэ зун Японы нийслэлд зохион байгуулагдах байсан Токио 2020 зуны олимп, паралимпийн наадам шинэ коронавирусийн тахлын улмаас нэг жилээр хойшлох албан ёсны шийдвэр гарлаа.
Энэ оны долдугаар сарын 24-нд эхлэх байсан олимпийн наадмыг 2021 оны зунаас хэтрүүлэхгүй зохион байгуулахаар болсон байна.
“Наадмыг нэг жилээр хойшлуулах миний саналыг Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Томас Бах 100 хувь дэмжлээ” гэж Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгджээ.
Хэдийгээр хугацаа нь нэг жилээр хойшилж байгаа ч наадмын нэр “Токио 2020” хэвээр байх гэнэ.
“Урьд өмнө тохиолдож байгаагүй, цаашид ямар үр дүнд хүргэхийг таашгүй тахлын нөлөөгөөр дэлхий дахины нөхцөл байдал муудаж байна. Дэлхийн бараг бүх улс оронд үхлийн аюултай вирус тархаж, нийт халдварын тоо нь 375,000 хүрч, энэ тоо цагаас цагт нэмэгдэж байна. Одоогийн нөхцөл байдал болон ДЭМБ-ын өгсөн мэдээлэл дээр үндэслэн ОУОХ-ны ерөнхийлөгч, Япон улсын ерөнхий сайд нар Токио хотод 2020 онд зохион байгуулагдах зуны XXXII олимпийн наадмын хуваарийг 2021 оны зунаас хэтрүүлэлгүй дахин төлөвлөх шийдвэрт хүрлээ. Энэ бол тамирчид, олимпийн наадамд оролцогчид, олон улсын хамтын нийгэмлэгийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодолцсон шийдвэр юм” гэж хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.
Олимпийн 124 жилийн түүхэнд наадам хойшилж байсан ганц ч тохиолдол байдаггүй. 1916, 1940, 1944 онуудын олимпийн наадмууд дэлхийн нэг, хоёрдугаар дайны улмаас бүрэн цуцлагдаж байжээ.
Хүйтэн дайны үед 1980, 1984 оны Москва, Лос Анжелесийн олимпийн наадмуудыг капиталист, социалист системийн орнууд харилцан бойкотлож байсан юм. Эдгээрээс бусад бүх тохиолдолд хүн төрөлхтний спортын их баяр наадам цаг хугацаандаа хэвийн зохион байгуулагдаж байжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ