Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Сайд Ё.Баатарбилэг БНХАУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж ирснийг онцлон тэмдэглээд улам бэхжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн БНХАУ-ын Засгийн газар COVID-19 цар тахалтай амжилттай тэмцэж, тархалтыг багасгаж чадсанд баяр хүргэхийн сацуу Ухань хотод суралцаж байсан монгол оюутнуудыг эх орондоо ирэхэд нь дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.
Элчин сайд Цай Вэньруй "Манай улс COVID-19 цар тахлыг сөрөн зогсоход Монгол Улсын Засгийн газар, түүний дотор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамт олон дэмжлэг үзүүлсэн нь биднийг зоригжуулж, урам өгсөн" гэлээ.
Талууд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр байгуулсан Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг дурдаад цаашид санамж бичгийн хугацааг дахин таван жилээр сунгах боломжийн талаар санал солилцсон юм.
Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 оны аравдугаар сард БНХАУ-д хийсэн албан айлчлалын хүрээнд яригдсан зарим асуудлыг тухайлбал, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны саналуудыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг шинэ Элчин сайдаас хүсэв.
Эх сурвалж: БСШУСЯ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ