Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдвартай тэмцэхэд зориулж ӨМӨЗО-ны “Гэгээн тал” аялал жуулчлалын компаниас 50 сая төгрөгийн мөнгөн хандив өгч буйгаа Шадар сайд Ө.Энхтүвшинд гардуулан өгчээ. БНХАУ-ын ард түмэн цар тахалын халдварын тархалтыг хяналтандаа авч, олон мянган хүн эдгэрч, ард иргэдийн амьдрал хэвийн горимд шилжлээ. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж буй үед Өвөрмонголчууд минь хандив өргөж сэтгэлийн дэмжлэг үзүүлж буй нь Монголын төр, засаг, ард иргэдэд уг халдварт цар тахлыг зогсоож чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байна гэдгийг уулзалтын үеэр онцолж байлаа.

Мөн ӨМӨЗО-ны Монгол Улс дахь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн "Монгол-Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо"-ноос Улсын Онцгой комисст 30 сая төгрөг, холбооны гишүүн "ММК" ХХК-иас 20 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн зориулалттай хувцас хэрэглэлийн хандив өргөсөн байна. Тус холбоо нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй Өвөр Монгол бизнес эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн байна.
БНХАУ-ын Засгийн газраас 320 сая төгрөгийн үнэ бүхий тусламж үзүүлсэн юм. Тусламжийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт хүлээлгэн өгсөн. Тодруулбал коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах зорилгоор шаардлагатай эд зүйлс, материал болох халдварын оношлуур 5000 ширхэг, эмнэлгийн болон мэс заслын зориулалттай амны хаалт тус бүр 5000, хамгаалалтын хувцас 1000 ширхэг нийт 320 сая төгрөгийн үнэ бүхий зүйлсийн тусламж үзүүлээд байна.

АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ