
Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.01/ ээлжит мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Тандалтаар 23 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Тандалт гэдэг нь улсын хэмжээнд уушгины хатгаагаар эмчлүүлж буй хүмүүсээс шинжилгээ авсан юм.
Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. Ойрын хавьтал болох 10 хүнийг нь тусгаарлан тандалт шинжилгээ хийж, эмчийн хяналт тавьж байна" гэв.
Үргэлжлүүлэн "Энэ хоёр тохиолдол нь гуравдугаар сарын 28-ны өдөр БНСУ-аас өөрийн иргэдээ авахаар Монголд ирсэн тусгай үүргийн онгоцонд зорчиж ирсэн.
Тухайн онгоцоор Туркийн Элчин сайдын ажилтны ар гэрийн гурван хүн ирсэн. Энэ нь Монгол Улсын хууль, тогтоомжид бий бөгөөд Элчинд сайдын ар гэр нь монгол иргэдийн адил дипломат ёсоор ирэх ёстой.
Ирэхэд нь тусгаарласан. Үйлчилсэн хүмүүст ч зөвлөгөө өгч тусгаарлаж байсан. Бид эхэндээ гурав хоногийн дараа шинжилгээ авч, шинж тэмдэг илрээгүй ч лабораторийн шинжилгээгээр коронавирус илэрсэн.
Бид үргэлжлүүлэн эмчилгээ, хяналт хийнэ. Энэ хоёр тохиолдлыг хяналтын шинжилгээгээр илрүүллээ. Тусгаарлалтад байх дүрмийн дагуу байсан учраас хяналтад байгаа гэж ойлгож болно.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 221 хүн хяналт, тандалтад байна" гэсэн мэдээллийг өглөө.
Монгол Улсад коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдэж байна. Өмнө нь илэрсэн 12 тохиолдлын хоёр нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа билээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ