
Эдийн засагч Л.Наранбаатар “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нь улс төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий “Страто”, “Хишиг Арвин” “Суруга Монгол” гэх компаниудаараа дамжуулж нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэх баримтуудыг дэлгэсэн.
Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд үгүйсгэж “АМНАТ тэглэхэд нөлөөлөөгүй, Стратотой холбоогүй, Л.Наранбаатар намайг гүтгэлээ, нэр төрд халдлаа” хэмээн хууль хяналтын байгууллагад хандаж гомдол гаргасан билээ. Улмаар Зөрчлийн тухай хуулиар Л.Наранбаатарт хоёр сая төгрөгийн торгууль оногдуулсан байдаг. Үүнийг эдийн засагч Л.Наранбаатар эс хүлээн зөвшөөрч, шийтгэвэрийг цуцлуулах гомдлыг гаргаад байсан юм.
Тэгвэл өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хурлаар дээрх гомдлыг хэлэлцээд эдийн засагч Л.Наранбаатар нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг гүтгээгүй гэдгийг тогтоосон байна. Ийнхүү хоёр сая төгрөгийн мөнгөн торгуулийг хүчингүй болгожээ. Тэрбээр энэ тухай фэйсбүүк хуудаснаа “З.Энхболдыг гүтгэлээ гэж зөрчлөөр хоёр сая төгрөгөөр, хууль бусаар торгосон цагдаа, прокурорын шийтгэвэрийг хүчингүй болголоо.

Би З.Энхболдын хувийн хонгилоор хангалттай хэлмэгдсэн, дахин орохгүй гэж торгосон цагдаа, прокурорын шийтгэвэрийг нь цуцлуулахаар шүүхэд хандсан юм. Шүүх хурал хоёр ч удаа хойшилсны эцэст өчигдөр хурал болсон. З.Энхболд харин шүүхийг үл хүндэтгэж өөрөө ирсэнгүй” хэмээн бичжээ.
Энэ үйл явдал “З.Энхболд “Страто”, “Хишиг Арвин”, “Суруга Монгол” гэх компанитай холбоотой, Эдгээр компаниараа дамжуулан нийтийн эрх ашгийг хохироож буй” гэх Л.Наранбаатарын таамгийг батлав бололтой.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ