
Баянхошуу дэд төвийн төвлөрсөн дулаанаар хангах даралт өргөх насос станц ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад ороход бэлэн болжээ. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус станцын үйл явцыг шалгаж, ашиглалтад оруулахад тулгамдаж буй асуудал бий эсэх асуудлаар газар дээр нь очиж ажиллалаа.
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах тус станц нь ашиглалтанд орсноор 11000 айл өрхийг төвлөрсөн шугамд холбох, халуун хүйтэн усаар хангах боломж бзүрдэж байгаа аж. Даралт өргөх насос станцыг “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Нийслэлийн захиалгаар Азийн хөгжлийн банк, нийслэлийн хамтарсан санхүүжилтээр Janghan engineers, KFDHEC болон Одкон холидинг компанийн түншлэлээр барьжээ.
Одоогийн байдлаар станцид туршилт тохируулгын ажлыг хийж байгаа бөгөөд 1100 м.куб усыг 60 метрийн өндөрт өргөх хүчин чадалтай юм байна. Даралт өргөх насос станц нь Баянхошуу хэсгийн өндөрлөг цэгт байрлаж байгаа айл өрхүүдэд дулааны эрчим хүчээр тасралтгүй хангах зорилготой бөгөөд үндсэн хоёр насос, нөөцийн нэг насос ажиллана хэмээн “Одкон холдинг” компанийн дулаан хангамжийн инженер Б.Золбаяр тайлбарлалаа. Тэрбээр “Станцын аюулгүй байдлыг хангасан бүрэн тохируулгын ажил хийгдэж дууссан. Баянхошуу дэд төв хүртэл 3,2 км зайд оршиж байгаа учраас Баянхошуу дэд төв төвлөрсөн дулааны шугамд бүрэн холбогдож байна. Төвлөрсөн шугам дагуу газар чөлөөлж орон сууцны хороолол барих, гэр хорооллын айл өрхүүдэд төвийн дулаанд холбох боломж бүрдсэн, зөвхөн крант нээхэд хэрэгжихэд бэлэн болсон” гэдгийг Хотын захирагч С.Амарсайханд дуулгав.

Сонгинохайрхан дүүрэгт орлогод нийцсэн орон сууц болон иргэдийг амьдарч буй газраа байраар солих боломжтой төсөл хөтөлбөрүүдийг ирэх жилээс хэрэгжүүлж эхлэх бөгөөд суурь дэд бүтцийн ажил бэлэн болсон гэдгийг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд онцоллоо.
“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянхошуу хэсгийн таван хэсэгт нам даралтын зуухнуудыг буулгаж, төвийн шугаманд ийнхүү холбож байгаа аж. Түүнчлэн инженерийн дэд бүтцэд түшиглэн шинэ сууц, шинэ хорооллын төслүүд хэрэгжих боломж бий болох юм байна.
Хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвийг байгуулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажлын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь очиж үзэн ажилласаны дараа зарим ажлыг сайжруулах талаар үүрэг даалгаврыг өгч, тулгамдаж буй асуудлуудыг хурдан шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн төслийн багийн хамт олонд хандан цаашид ажлаа хурдтай, үр дүнтэй хийхийг хүсэв.
“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд 9.97 км дулаан дамжуулах сүлжээ, 26.6 мВт-ын хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн дулааны станц, 6.7 км авто зам, 2.4 км үерийн хамгаалалтын суваг, 3.01 га газарт ногоон байгууламж, 6.01 км усан хангамжийн шугам сүлжээ, 9.77 км хорооллын доторх бохир усны шугам, бизнес инкубатор, МСҮТ, 240 хүүхдийн ортой цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэх байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ