
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Цэргийн штаб байгуулагдсаны 95 жилийн ойн мэндийг тус байгууллагын тулгын чулууг тавилцаж, хөгжлийн түүхийг бүтээлцсэн ахмад буурлууд, үе үеийн удирдлага, хамт олон, одоо ажиллаж шинэ түүхийг бүтээж буй нийт алба хаагч нартаа өргөн дэвшүүлье!
Анх 1925 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хуралдсан Улаанбаатар хотын захиргааны төлөөлөгчдийн 2 дугаар хурлын 3 дугаар тогтоолоор Цэргийн хэлтсийг эрхэлсэн түшмэл, туслах түшмэл, тасгийн дарга, бичээч 3, бүгд зургаан хүний орон тоотой байхаар батлан Улаанбаатар хотын захиргааны бүтцэд ажиллуулж эхэлсэн түүхтэй.
Цэргийн /хэлтэс/ штаб маань батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг тасралтгүй 95 жил хэрэгжүүлэхдээ 12 удаа нэрээ сольж, одоо Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Цэргийн штабын дүрэм”-ийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.
Улаанбаатар хотын маань хүн ам, суурьшил нэмэгдэхийн хэрээр төрийн батлан хамгаалах үйлчилгээний цар хүрээ, Цэргийн штабын үйл ажиллагаа, гүйцэтгэх үүрэг, орон тоо нэмэгдэж байна. Цэргийн штабаас батлан хамгаалах үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, нэг стандарт, жишигт нийцүүлэн ажиллаж байна.
Бид түүхээ судалж, 2013 онд “Нийслэлийн цэргийн штабынхан” ном хийсэн бол энэ жил Цэргийн штабын 95 жилийн ойгоор “Уланбаатар хотын Цэргийн штабын түүхэн замнал” гэсэн баримтат кино, “Нийслэлийн Цэргийн штаб” гэсэн гэрэл зургийн цомгийг тус тус бүтээгээд байна.
Энэ дашрамд Цэргийн штабын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж байгаа Батлан хамгаалах яам болон нийслэлийн удирдлагууд, 95 жилийн түүхийг бүтээлцсэн ахмадууд, одоо хамтран ажиллаж, хамтдаа хөгжин дэвшиж байгаа офицер, ахлагч нартаа талархаж явдгаа илэрхийлье!
Ингээд Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Цэргийн штабын 95 жилийн ойн мэндчилгээг дахин дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Монгол цэргийн жавхаа, хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА, ХУРАНДАА Ж.БОЛДБААТАР
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ