
![]()
Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-т өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаны хүмүүсийн хамт ажиллалаа.
“Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулсан. 2014-2016 онд 120 га талбайд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажлууд хийгдсэн. 2016-2020 онд энэ га талбайд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд явж байна. Цаашлаад 2020-2024 онуудад 130 га талбайд тус паркийн өргөтгөл байгуулах ажлууд үе шаттайгаар хийгдэнэ. Одоогоор паркт байршихаар хүсэлт өгсөн 80 аж ахуйн нэгжээс үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан 21 аж ахуйн нэгж байна. Ашиглалтад орсон хоёр үйлдвэр бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 2020 онд ашиглалтад таван үйлдвэр оруулахаар бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн” гэсэн мэдээллийг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын инженер Г.Пүрэвдорж албаныханд өглөө.

Мөн Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын дарга С.Батжаргал үйлдвэрлэл, технологийн паркт 2020 онд хийгдэх үйл ажиллагааны зорилт болон бүтээн байгуулалтуудыг Хотын Захирагчид танилцуулав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нь түргэн шуурхай эхлүүлэх хэрэгтэй. Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн ажил дуусахаар 100 айлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг яаралтай нүүлгэж эхэлнэ. Паркийн удирдлагууд та бүхэн дотоод зохион байгуулалтаа сайн хийж, худалдаа үйлчилгээ эрхэлдэг барилгын материалын болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдээ маш сайн ойлголттой болгож, хамтарч ажиллах ёстой. Ажлуудаа илүү эрчимжүүлэх шаардлагатай байна” хэмээв.

Дараа нь Хотын Захирагч Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт ашиглалтад орсон үйлдвэрүүд болон одоо ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсон зарим тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ. Тухайлбал, Зэс утас, гуулин трубаны үйлдвэр эрхлэгч болон автомашины хаягдал дахин боловсруулах, бетон зуурмагийн үйлдвэр гээд олон чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд Хотын Захирагчид үйлдвэрийн үйл ажиллагаа танилцуулж, санал солилцсон юм. Энэ үеэр Хотын Захирагч паркийн удирдлагуудад хандан дэд бүтцийн асуудал болон бусад шаардлагатай асуудлуудыг нийслэлийн зүгээс маш хурдан хугацаанд та бүхэнд шийдвэрлэж өгч байгаа учраас цаашид бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэхийн тулд аж ахуйн нэгж эрхлэгчидтэйгээ уялдаа холбоогоо сайн хангаж, хамтарч ажиллахыг хүссэн юм.
Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк бүрэн ашиглалтад орсноор Монгол Улсын Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын хөгжилд өндөр хувь нэмэр оруулахаас гадна барилгын материалын салбарт инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтэрч төвийн бүсийн болон Улсын хэмжээний тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах аж. Мөн Монгол Улсын Барилгын материалын үйлдвэрлэл дунджаар хоёр дахин нэмэгдэж, 1500 орчим ажлын байр шинээр бий болно. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, агаар хөрсний бохирдлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулах юм байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ