У.Хүрэлсүхийн Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг гурван жил дараалан нэмэгдүүллээ... Төрийн үйлчилгээний 128.1 мянга орчим албан хаагчид анх удаа удаан жилийн нэмэгдэл авахаар боллоо...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420.000 төгрөг болголоо... Багш нарын цалин 58 хувиар, эмч, сувилагчдын цалин 76 хувиар нэмэгдэж, тэтгэврийн доод хэмжээ 310 мянгад хүрэв...Энэ мэт сайн мэдээнүүд ар араасаа цувран гарч байгаа нь нийгмийн анхаарлыг татаж, олны талархалыг хүлээж байна. Нэг ёсондоо 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд Засгийн газар тун шуурхай ажиллаж нийгэм дэх хүлээлтийг мэдэрсэн шийдвэр гаргасан гэсэн үг. МАН-ын хувьд юуны түрүүнд нийгмийн асуудлыг орхихгүй гэдэг байр суурь дээрээ хэзээ ямагт үнэнч байдаг. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн цалин тэтгэвэр, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг нэгдүгээрт тавихаа илэрхийлсэн гэсэн үг. Улстөрийн онолын хувьд зүүний чиг баримжаа бол энэ намын хувьд үндсэн гол бодлого нь. 90 жилийн турш энэ үзэл баримтлалаасаа хазайж үзээгүйгээ сая бас нотлов бололтой. Нэг харахад либерал ч юмшиг, нөгөө талаас нь сонирхоод үзэхээр зүүний ч юм шиг үзэл онол нь төлөвшөөгүй улстөрийн хүчнүүдийн дэргэд МАН тавьсан зорилго руугаа нэг л шугамаар яваад байгаа харагдаж байна. Ийм бодлогын цаана иргэдийн амьжиргааны болоод боловсролын түвшинг ахиулаад авахзорилго оршдог нь нууц биш.Бас хүн амаа өсгөх, ингэхийн тулд цогц бодлого боловсруулж ирсэн уламжлал энэ намд тасраагүйгэж үзэж болохоор байна.
Ер нь МАН-ын үе үеийн Засгийн газар цалингаараа амьдрах боломжийг бий болгохын төлөө ажиллаж ирснийг үнэлэх цаг ирж. Ийм зорилгын төлөө явж байгаа төрийн бодлого хамгийн зөв гэсэн үг. Хөгжингүй улсуудын жишгээс харахад ажилтай хүн болгоны амьдрал хангалуун байдаг. Цалин хөлс нь амьдралд нь хүрэлцээтэй учраас тэр шүү дээ. Тийм түвшинд хүрсэн улсын ажилтан, албан хаагчдын сэтгэхүй ажилдаа сэтгэлээсээ хандаж, тогтвортой үнэнч зүтгэхэд бэлэн болж төлөвших нь мэдээж. Ингэсэн цагт ажлын бүтээмж дээшилж, хөгжил ирэх билээ. Тэгэхлээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийн төлөө зүтгэж байгаа Засгийн газрыг дэмжихээс аргагүй. Цалин боломжийн хэмжээнд хүрсэн тохиолдолдорон сууцжуулах бодлого амжилтад хүрэх нь дамжиггүй.
Д.Лхагва

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ