Хар нялхаараа тодорсон “од” охид хаа очиж намдуухан явдаг уламжлалтай. Болж өгвөл зүрх сэтгэлийн нандин холбоо болоод гэр бүлийн асуудлаас хол зайдуухан байхыг эрхэмлэдэг. Харин Аззаяагийн хувьд хэдийнэ хайр сэтгэл болоод хамаг амьдралаа олноо зарлан тунхагласан. Бүтэлгүй хайрын нэгэн түүх байсан уу? эсвэл бүтэн амьдралынхаа турш гол зогоох хөрөнгө чухал байсан уу? Ёстой бүү мэд. Хамгийн сүүлд гаргасан “Хорвоогийн гоё мэдрэмж” дууны клипэндээ ядам хуруун дахь бөгжөө гялалзуулан байж хайр сэтгэлийн дуу уянгалуулан дуулах Б.Аззаяа аргагүй эх хүн, нас биед хүрсэн бүсгүй болсноо тунхагласан нь хэвлэлийн хуудаснаа харагдана лээ. Гэвч төд удалгүй Баян Базартай зүрх зуралцаж, гашуун нялуун үгс шидэлцсэн хайрын романс “The End” болж Базар ноёнтон ээлжит амрагаа нарийн бичгээрээ сольсон гэх шуум хаа сайгүй л цацагдсан. Бага балчраасаа урлагийн амьдралд хөл тавьж олны өмнө амьдарсан тэрээр хэрхэн нам гүмхэн байж чадах билээ? Сүүлийн үед коронагаас болсон уу? Эсвэл Базартай холбоотой баахан хэл амнаас болсон уу? нам гүмхэн явсан дуучин бүсгүй маань үе үехэн үзэгдэх боллоо. Мэдээж яахан ганцаараа гарч ирэх билээ. Үеийн олон залуусаас бие хаа, царай төрх, нас зүс гээд яг л өөртөө тохирсон залуутай сэтгэл зүрхний углуургын гүнээс харьцах болсон гэнэ дээ. Саяхны нэгэн өдөр Улаанбаатарын олон хөлийн зоогийн газар үеийн залуусаа дайлж цайлан суух хөрөнгөжсөн балчир “од” маань ийнхүү нүдэнд өртөж зураганд үлдсэн нь энэ. Хамтдаа ч чамгүй цаг хугацааг өнгөрөөж байгаа бололтой ихэд дотно харагдана лээ. Хавар болж байна даа, энэ чинь одоо, хайр сэтгэлд нь амжилт хүсье ээ. Хэрэв энэ үнэн бол дуучин Б.Аззаяадаа бас алга ташин баяр хүргэе.


A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ