
Эрүүл мэдийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нарын төлөөлөл өнөөдөр Үндэсний оношилгоо эмчилгээний төвд ажиллалаа. Энэ үеэр коронавирусийн халдварын үеийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн бэлэн байдлыг хангах үйл ажиллагаатай танилцсан юм.
.jpg)
Тус эмнэлгийн хувьд эмнэлгийн гамшгаас хамгаалах штаб өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж, хүн амын дунд коронавирусийн халдвар тархвал 250 ор дэлгэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Тухайлбал,
Оношилгоо эмчилгээний төвийн байранд:
- Мэс заслын 1-р тасагт 82 ор,
- Яаралтай тусламжийн тасагт 12 ор,
- Мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний тасагт 20 ор,
50 ортын байранд:
- Тусгаарлах хэсэгт 8 ор,
- 4, 5 давхарт нийт 60 ор,

Хүүхдийн тасгийн байранд 68 ор тус тус дэлгэх юм байна. Мөн эмнэлэг дэлгэх үед ажиллах гарын авлагыг боловсруулж, 450 ширхэгийг хэвлүүлэн эмчилгээний болон дэмжих тасгууд, эмнэлзүйн 12 баг болон бусад багуудад удирдлага болгон ажиллаж байна.
Эрүүл мэндийн ажилтнуудад хувийн хамгаалах хувцас хэрэглэл өмсөх тайлах дараалал, гарын эрүүл ахуй, халдвараас сэргийлэх заавар, тусгаарлан сэргийлэлт хийх зааврын талаар 35 удаагийн сургалт, 3 удаагийн сургуулилалт зохион байгуулаад байна.
Мөн энэ өдөр тус эмнэлэг эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв нээлтээ хийлээ.

Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх үзлэгийн үйл ажиллагаа нь хүн амын дунд аливаа халдварт бус өвчин эмгэгийг эрт илрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын эрүүл хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, ахуйн болон ажлын байр хүрээлэн байгаа орчны сөрөг нөлөөллүүдээр үүсэх эрүүл мэндийн эрсдлүүдээс сэргийлэх мэдлэг дадал, хандлагыг олгох ач холбогдолтой.Энэхүү төвийг байгуулснаар бид нийт хүн амын дунд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг орчин үеийн оношлогоо, эмчилгээний арга, техник, технологи ашиглан явуулах бөгөөд нэг цэгт төвлөрүүлснээр үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамжтай, чанартай, цогц байдлаар хийж гүйцэтгэх боломжтой болж байна. Урьдчилан сэргийлэх төрөл бүрийн багц үзлэгүүдийг нэг цэгээс лабораторийн бүхий л төрлийн шинжилгээ, компьютерт томографийн оношлогоо, хэвлийн болон зүрхний хэт авиан болон бусад төрлийн үйл оношлогоо, төрөл бүрийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг нэг цэгт төвлөрүүлэн хийж дүгнэлтийг үйлчлүүлэгчдэд гарган эмчилгээ, зөвлөгөөг өгөх юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ