Эдийн засагч Л.Наранбаатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг өөрийн хамарал бүхий этгээдээр дамжуулан Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ шалгуулахаар өгсөн.
Гэвч АТГ болон Нийслэлийн прокурорын газар, хууль хүчний байгууллагууд З.Энхболдоос айгаад түүнийг шалгахгүй гэх хариу өгч байгаа тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мөн З.Энхболдтой холбоотой хэд хэдэн ноцтой баримтуудыг шинээр дэлгэсэн юм.
Тодруулбал, З.Энхболдын төрсөн дүү, түүний эхнэрийн дүү, З.Энхболдын эхнэрийн дүү мөн бие төлөөлөгч нь Страто компаниас цалин авдаг болохын мэдээллээ. Түүнчлэн хамаарал бүхий этгээдүүд, бие төлөөлөгчөөрөө дамжуулан ЖДҮ-гээс 950 сая төгрөгийн зээл авсан байж болзошгүй гэсэн юм.

Тэрбээр “З.Энхболд гэдэг хүнээс айгаад хууль хүчний байгууллагууд түүнийг шалгахгүй байна. Өнөөдөр “Зууны мэдээ” сонинд З.Хишигтогтохтой бизнесийн хамтрагч, Страто компанийн хувьцаа эзэмшигч А.Баттүшиг 2016 онд З.Энхболдын сонгуулийн менежерээр ажиллаж байсан тухай баримт нийтлэгдлээ. Үүнийг хуулийн байгууллагууд шалгах ёстой.
“Страто” компанийн цаана З.Энхболд бий гэдгийг олон баримтаар хэлээд хуулийнхан шалгахгүй байна.
Шинэ нотлох баримтыг та бүхэнд хэлье.
АТГ З.Энхолд “Страто” компанийн хувьцааг эзэмшдэггүй гэх бичгийг маш хурдан гаргаж өгөөд тийм учраас шалгахгүй гэж байгаа юм. Ямар тэнэг хүн ил тод бичээд сууж байх вэ. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох бол гол бизнесийг нь хийдэг.
А.Баттүшиг болон З.Хишигтогтох нартай хамаарал бүхий 20 орчим компани бий. Эдгээрийн зарим нь З.Энхболдын хувийн өмчийн “Интер” ХХК-ийн байранд байрладаг. Магадгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас авч байгаа нүүрсний орлого түрээсийн төлбөр болоод төлөгдөж байх магадлал өндөр байна. Үүнийг хуулийн байгууллагууд шалгахгүй байна.
Хоёрдахь нь 3.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох “Страто” ХХК-иас цалин авч байна. Шалгах үүрэг нь АТГ, ЦЕГ прокурорын байгууллагад бий.
З.Энхболдын эхнэр Төмөрбаатарын Бат-Өлзийгийн төрсөн дүү Төмөрбаатарын Бат-дэлгэр гэдэг хүн 2018 оны 10 дугаар сараас эхлэн “Страто” ХХК-иас цалин авсан. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох 2018 оны 9 дүгээр сараас эхлэн одоог хүртэл мөн энэ компаниас цалин авч байгаа.
Страто компани 2015 оны долдугаар сард байгуулагдсан. 2015 оны дөрөвдүгээр сард “Страто” ХХК-иас цалин авч байна.. Үүнээс болж өнөөгийн эдийн засгийн тооцоогоор 11 тэрбум ам.долларын экспортын орлого хийх буюу 8.4 тэрбум ам.долларын орлогын боломж алдагдсан. Тухайн үед Эрдэнэс Тавантолгой компанийн нэгж хувьцааг зарахгүйгээр лицензийг тус компанид үлдээж 1072 хувьцаа эзэмшигчдэд 100 ам.долларын ашиг өгөх хэмжээний төслийг З.Энхболд УИХ дээр өөрийн эрх мэдлээ ашиглаж унагаасан.
Түүнээс хоёр сарын дараа байгуулагдсан Страто компани өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрсийг угаагаад ашиг хийгээд байж байна.
Гуравдахь нь З.Хишигтогтохын эхнэр Ванчигийн.Алтантуяа түүний дүү байж болох Ванчигийн Ганцолмон гэх хүн 2019 оны дөрөвдүгээр сараас мөн “Страто” компаниас цалин авч байна.
Дөрөвдэх нь А.Баттүшиг, З.Хишигтогтох нарын 20 гаруй охин компани бий. Энэ дунд “Тулгуур мөчир” гэх компани бий. Тулгуур гэх өвөр монгол хүн хувь эзэмшдэггүй атлаа 2018 оны есдүгээр сараас эхлэн Страто компаниас цалин аваад явж байгаа. Мөн цалин авдаг Жунайн Даваасүрэн гэж хүн бий.
Энэ хүн бол З.Энхболдын бие төлөөлөгч, Өвөрхангай аймгийн ИТХ-ын гишүүн байсан. З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед “Арвайн милк” гэх компанийн нэр дээр ЖДҮ-гээс 500 сая төгрөгийн зээл авч байж. Францаас ямаа оруулж ирнэ гэж зээл авсан. Харин үүнийг нь З.Энхболд УИХ-ын дарга байхдаа лоббидож твиттерт жиргэж байсан баримт байна. Тэгэхээр Ж.Даваасүрэн бол З.Энхболдын ЖДҮ-гийнх нь халхавч гэж ойлгож байгаа. Үүнийг хууль хүчний байгууллагынхан шалгах ёстой” гэсэн юм.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ