Суултуурын тагийг хаалгүй ус татахад вирус, нянгууд зургаан метр хүртэл цацагддаг

Үнэлэх
(0 үнэлгээ)

Суултуурын тагийг хаалгүй ус татахад вирус, нянгууд зургаан метр хүртэл зайд цацагдаж, нүүр гарын алчуур, угаалтуур, шүдний оо, сойз гэх мэтчилэн бүх гадаргуу дээр тогтож үлддэг аж. Ийнхүү гадаргуу дээр тогтсон вирус, нянгууд нь халдварт өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлнэ.

Иймд, та усаа татахаасаа өмнө суултуурын тагийг хааж, усаа татсаны дараагаар 20-40 секундийн турш гараа сайтар савандаж угааж, хөөсийг урсгал усаар арилгаарай хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөлөө.
 
 
Нийтэлсэн: 2020-04-21 10:12:42

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.