
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлэхээр тусгасан билээ. Энэ хүрээнд хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулахын тулд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж шинээр байгуулах, сул шороо хөрс ихтэй газруудыг зүлэгжүүлж ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг эрчимжүүлэх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өгсөн юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хэмжээнд сул шороо ихтэй зүлэгжүүлэлт, иж бүрэн ногоон байгууламж, ойн төгөл хийх шаардлагатай 157 байршлыг тогтоож ногоон байгууламж хийж буй.
Энэ жилийн хувьд нийслэлд нийт 122 га талбайд ногоон байгууламж, 13 байршилд ойн төгөл шинээр хийгдэж байгаа талаар Улаанбаатар хотын ЗАА-ын Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат хэллээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотод ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Сул шороо ихтэй явган хүний зам дагасан байршлуудад болон орон сууцны хороолол дунд ойн төгөл хийгдэнэ” гэв.

Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд одоогийн байдлаар Бээжингийн гудамж буюу БНХАУ-ын Элчин сайдын яам болон БНЭУ-ын Элчин сайдын яамны урд талбай, Монгол Улсын Консерватори /Хөгжим бүжгийн коллеж/-ийн урд, зүүн талбай дагуу нийт 66ш том оврын нарс мод, 113ш гацуур мод тарьж 1200ш боролзгоноор 376урт метрийн ургамалан хашлага үүсгэж түүнийгээ троссон хашлагаар хамгаалж хийж гүйцэтгэсэн байна. Мөн дээрх байршлуудад тэхийн шээг, голт бор, монос, нохойн хошуу зэрэг 105ш гоёлын мод бутыг тарьж 900м.кв талбайг зүлэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн Долоон буудал буюу Чингэлтэйн гудамжны зам дагуу 920ш улиас модыг суулгаж зүлэгжүүлэх бөгөөд Ногоон нүдэн нуурын гудамж Тасганы овоо болон Ард аюушийн өргөн чөлөөнд бортоготой гацуур мод, том оврын нарс зэргийг суулгаж тохижуулж эхэлжээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ