УИХ-ын ээлжит сонгуулийн тов гарч, хуваарьт ажиллууд үргэлжилж буй энэ үед нам, эвслүүд багаа бүрдүүлж, сонгуульд хүч үзэх хүмүүсээ сойж эхлэв. Тухайлбал, улс төрийн ууган хүчин МАН туршлагатай, чадвартай, мэдлэг боловсролтой, төрийн ачааг үүрэлцэх чадалтай, түмэн олныхоо төлөө гэсэн сэтгэлтэй үе үеийн хүмүүсийг нэр дэвшүүлэхээр зэхэж байгаа бол АН харин эсрэг санаатай байгаагаа аль эрт илэрхийлсэн. Тодруулбал, АНУИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг мэдлэг боловсролоор нь бус хөрөнгө мөнгөөр нь өрсөлдүүлж байгаа. Дэнчин нь 100 сая төгрөгөөс эхэлж, 300-400 саяар үргэлжилнэ. Энэ мөнгийг цаашид өсгөхгүй гэх баталгаа АН-ын удидлагуудад үгүй. Төр түмний төлөөллийг сонгодог УИХ-ын сонгуулийн квотыг АН ингэж мөнгөөр үнэлж буйд ямар ч тайлбар илүүц.
АН-ын удирдлагуудын гаргасан энэхүү шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулиас өгсүүлээд Улс төрийн намын тухай зэрэг олон хуулийг зөрчсөн тул намынх нь гишүүд Цэцэд хандсан.Ингэж тус намынхан татан буугдах болзлоо хангахын сацуу сонгуульд оролцох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Үүнийг хэн нэгнээр хэлүүлэлтгүй тэд, тэдний хуульчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэдний хууль бус, улс төрийн өрсөлдөөнд шударга бус хандаж буй энэ үйлдлийн тухайд жирийн малчнаас өгсүүлээд хуулийн сургуулийн оюутан хүртэл холбогдох хуулийн зүйл заалтыг нь дурдаж, улайтал нь тайлбарлаж байхад өөр юу ч гэхэв дээ.
Сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй АН-ын арга барил, үнэн дүрх төрх ердөө л энэ. Тиймээс намынх нь зарим залуус шударга бус шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй, санал нэгдэхгүй буйгаа зоригтой илэрхийлж, шүүх, цагдаад хандаад байгаа бол зарим нь харин ч тус намын 100 сая төгрөгийн үнэтэй босгыг алхан орж буй. Гэхдээ АН-ынхаалгыг татаж буй тэдний хэнийг нь ч “Хайран сайхан чадвартай боловсон хүчин, шударга улстөрч, АН руу ордог нь яав даа” гэж харуусч, халаглалтгүй, бүгд л адил. Товчхондоо, мэдлэг чадвартай нь бус мөнгөтэйчүүд нь АН-ын босгыг алхаж байна. Тэд үзэл бодол, үнэт зүйлээрээ бус мөнгөөр нэгдэн, нийлж, ард түмний саналыг худалдан авахын төлөөулайрч эхлээд буй нь энэ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Тэр өөрийгөө хамгийн шударга, хуульч гишүүн хэмээн өргөмжилдөг ч үнэн хэрэгтээ тийм биш гэдгээ нам дамжиж буй гүйдлээрээ харуулав. Түүний хойноос эхнэрээ зодсон баримтууд нь цахим орчинд дэлгэгдэнхуулийн байгууллагад шалгагдаж буй “Нэткапитал” банк бус санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулагч Д.Сүндий гэгч орно. Энэ мэтээр намаасаа хөөгдсөн, гэмт хэрэгт холбогдсон, хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж буй, толгой хоосон ч халаас зузаа, улс төрийн тухай ямар ч ойлголтгүй, мэдлэг боловсролгүй залуус АН-ын хаалгыг татаж, хойморт нь заларч байна. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн хариу өөрчлөгдөхгүй шүү дээ.
Жинхэнэ ардчилагчдын бүтээсэн 30 жилийн түүхийг, улс төрийн томоохон хүчин гэгдэх тодотголыг, жирийн иргэдийнхээ итгэл, сэтгэлийг АН-ын удирдлагууд өөрсдийн эрх мэдэл, ашиг хонжооны төлөө ингэжмөнгөөр баллуурдах ч гэж дээ.