
Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд Дундговь аймагт нэр дэвших боллоо гэсэн мэдээлэл олон хүний анхаарлыг татаж байна. Тэрээр Сүхбаатар дүүргээс олон удаа нэр дэвшиж, тойргоо солилгүй явж ирсэн. Харин энэ удаа Сүхбаатарчууддаа тайлангаа тавиад, Дундговь аймгийн зүг хүлгийн жолоо залсан нь зарим улс төрчдийн уур бухимдлыг дээд цэгт нь хүргэж орхилоо. Учир нь С.Батболдыг Дундговь аймагт нэр дэвшинэ гэж төсөөлөлгүй 4 жил Дундговь аймгийг тойглосон АН, МАХН-ын нэр дэвшигчидэд “Батболд ирлээ” гэсэн мэдээлэл хүнд цохилт болж байна. Дээр нь АН-ын сүүлийн судалгааны дүнгээр С.Батболд Дундговь аймагт өнгөлөх нь гэсэн дүн гарсан нь зарим нэр дэвшигчдийг эрс гүтгэлэг зохион байгуулахад хүргэлээ. Тиймээс сүүлийн хэд хоногт С.Батболдыг тойргоо солилоо, Сүхбаатар дүүрэгтээ л нэр дэвшээч гэсэн агуулгатай гүтгэж гүжирдсэн мэдээллийг сошиал орчинд эрчимтэй зохион байгуулж эхэллээ. Уг нь С.Батболдыг Дундговь аймагт нэр дэвших санаачилгыг Дундговь аймгийн алдартнууд, нөлөө бүхий хүмүүс, залуучууд нь гаргасан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улс орон даяар сүүл мушгиж, хөгжлийн олон үзүүлэлтээрээ ард нь манлайлах болсонд дундговьчууд дүгнэлт хийж, нутгийн уугуул иргэн С.Батболдыг нэр дэвшихийг урьсан. Тэгэж байж л нутаг орны өмнө тулгарч байгаа ажлын байр, зам, дулааны дэд бүтэц зэрэг олон асуудлыг шийднэ гэсэн гаргалгаа гаргажээ. Тийм жишээ ч Хэнтий, Төв, Увс зэрэг олон аймагт бий. Энэхүү санаачилгыг С.Батболд хүлээн авч Дундговь аймагт нэр дэвшихээр болсон нь гүтгэлэг доромжлолын бай болж байна. Үүнийг аймгийнхаа өнгөтэй өөдтэй уурын зуухуудыг нь хувьчилж аваад дулааны төлбөрөөр нь тэрбумтан болж, нам нам дамжиж сонгууль болгонд оролцдог этгээд зохион байгуулж байгааг Дундговь даяараа л ярьж байна даа. Дундговьчууд гүтгэлэг доромжлолд дургүй ш дээ. Б.Тамир
Нийт сэтгэгдэл: 1
-
Ene man iin heden hegshchuul bolidoggui yum baihdaa z***uuchuudda zai tavij egmeer yum da hiisen yumgui end tend devsheed l lobby buleg uusgeed end tend ergen toiron ah duu hamaatnaa taviad l yavah yum da
Zochin 2020-04-27 00:44:15 103.80.211.64
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ