Эхний шатны дэнчингээ одоогоор 181 хүн тушаачихаад, УИХ-д сонгогдчихсон мэт толгой дээгүүр алхаж явна. Ил болсон нэрсийн жагсаалтад төрийн өндөр албан тушаал хашиж байсан, түүний хамаарал бүхий этгээдүүд, хувьдаа компанитай түүгээрээ дамжуулан төсвийн хөрөнгө мөнгө, тендер хүртэж явсан хүмүүс багтжээ. Дэнчин тушаасан эрхмүүдийн нэрийг илчилсэн “Хера холдинг” ХХК-ийн захирал Х.Ганхуяг энэ тухайд “Дэнчингийн мөнгөө тушаасан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг харахад Ц.Элбэгдорж, З.Энхболд, С.Эрдэнэ нартай тус бүртээ 20, 30 хамаарал бүхий хүн байна. Тэдний үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, хамт ажиллагсад нь 100 сая төгрөгөө тушаачихсан байна. АН-ын түүхэнд 30 жилийн турш толгойд нь байсан хүмүүс одоо өв залгамжлагчаа гаргаж ирэх гэж байна” хэмээн хатуухан шүүмжлэв. Үүгээр ч зосгохгүй С.Эрдэнийн хууль бус үйлдэл, хуурамч дүр төрхийг намынх нь гишүүд ч шүүмжилж, эсэргүүцдэг. Тухайлбал, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ намаа С.Эдэнийн гэр бүлийн нам болсон гэдгийг тодотгохын зэрэгцээ хувийн бизнес, хөрөнгө мөнгөгүй, насаараа түүний нөлөөн дор төрийн алба хашиж явсан хүмүүс 100 сая төгрөг тушаасанд гайхаж буйгаа зарласан удаатай.
Ёстой л ямар ажил хөдөлмөр эрхлэдэг, хэн гээч хүмүүс нь ямар ч асуудалгүйгээр 100 сая төгрөг гаргаад намдаа тушаачихав. Үүнд хариулт нэхэхэд улс төрийн албан тушаал хашдаг байсан, одоо ч зүүгдэж яваа төдийгүй улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгагдаж буй зэргээр баримт, факт нь дуусч, дундаршгүй хүмүүс байв. Тухайлбал,
Барилгын яамны төрийн бичгийн дарга асан, АН-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт шалгагдаж байсан тэрбээр нэр дэвших тойрог болох Дундговь аймгийн Гурвансайхан сумын мянгат малчдаас хандив авсан гэдгээ зарласан. Эрх мэдэл, их хулгайд шунагчдыг сонгуульд нэр дэвшүүлэхийн тулд жирийн иргэд ийнхүү хандив өргөсөн гэхэд итгэмээргүй.

Эдийн засгийн хөгжлийн сайд асан, “Фортуна” группын ерөнхийлөгч Н.Батбаяр сайдаар ажиллаж байхдаа намын нөхөр, тухайн үеийн Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын “Монроуд” компанид 100 км хатуу хучилттай автозам барих нэрээр илт давуу байдал олгож, тендер өгч, төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байв.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсан гэх эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа юм. Сангийн сайд асан Б.Болор, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарыг Эрдэнэтийн хэрэгт холбогдуулан шалгаж, улсад есөн их наяд төгрөгийн хохирол учруулсан хэмээн шүүхэд шилжүүлээд байна.

Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөх төсөлд зориулсан “Чингис” бондын хөрөнгө болох 35 сая ам.долларын санхүүжилтээс завшсан үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тендерт шалгарсан компанийн дансанд 35 сая ам.доллар орох ёстойгоос 3.5 сая нь ороогүйг баталсан байдаг.
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Монголиан коппер корпорэйшн” компанид их хэмжээний гүйлгээ хийсэн, Хөгжлийн банкнаас “Кью эс си” ХХК нь 195 тэрбум төгрөгийн зээл авсан зэрэг мөн “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудалд эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа.

Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар дөрвөн эхнэр сольсон нэгэн. Бусдын биед гэмтэл учруулсан, сонгуулийн хууль зөрчсөн хэргээр арав орчим удаа шалгагдаж байсан төдийгүй аймгийн болон, “Шинэ сум” төслийн улсын төсвийн хөрөнгийг нэр бүхий компаниудад илт давуу байдал олгож, тендерт шалгаруулсан. Энэхүү асуудалд хоёр тэрбум төгрөг хөндөгддөг

АН-ын гишүүн П.Цагаан “Ачит их” компаниараа “Эрдэнэт” үйлдвэрийн овоолго шороог угааж хөрөнгөжсөн хэргээр шалгагдаж байгаа
.
АН-ын дарга С.Эрдэнэ улсын нийгмийн даатгалын мөнгө, Баянгол дүүргийн төсөв хөрөнгийг хувийн компани шигээ захиран зарцуулдаг асуудлаар үргэлж хэл ам таталдаг бөгөөд түүний цэргүүд нийгмийн даатгалын мөнгийг зүй бус зарцуулсан хэрэгт шалгагдаж байгаа. Нас барсан хүний даатгалын мөнгийг угаасан хэрэгтэй ч С.Эрдэнэ холбогддог.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд “Эрдэнэс тавантолгой” компанийн нүүрсийг угаах “Страто” үйлдвэрийн асуудлаараа хэрэгт шалгагдаж эхэлсэн.

ТЕГ-ын дарга асан Р.Хурц С.Зоригийн хэргийн эрүүдэн шүүх замаар гэмгүй хүмүүст ял тулгасан хэрэгт шалгагдаж байна.

УИХ-ын гишүүн Д.Мурат эмэгтэй хүнд бэлгийн дарамт учруулж, зүй бус харьцсан асуудалд холбогдож, нийгэмд дуулиан төрсөн төдийгүй их мөнгө амалж, хэргийг замхаруулж, асуудлаас мултарч чадсан ч хэрэг хуучирдаггүй гэдэг дээ.

Энэ бол дэнчингээ тушаасан хүмүүсийн төлөөллийн ажил, амьдралынх нь замналын бодит түүх. Ийм л бохир намтартай, нэр цэвэр биш татвар төлөгчдийн мөнгөөр хэтэвчээ зузаатгасан хүмүүс УИХ-д суухаар улайрч, дэнчингээ тушаасан нь энэ.
100 сая төгрөг өгчих чадалгүй, 100 мянган төгрөгийн хандив өгчих 100 найзгүй бол сонгуульд өрсөлдөөд хэрэггүй. Энэ бол АН-ын алтан зарчим. Энэ тухайгаа АН-ын дарга С.Эрдэнэ “Улс төрд орж ирэх хүсэлтэй, өөрийгөө сорих гэж буй хэн нэгэн тодорхой хэмжээний дэмжлэгтэй, хадив, мөнгө, санхүү босгох чадалтай байж
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ