
УИХ-ын гишүүн асан З.Энхболдын жинхэнэ дүр төрхийг харуулж, ЖДҮ-чин гэдгийг илчилсэн “Зөвийг хайна” нэвтрүүлэг олны анхааралд өртөөд байна.
Энэ сэдвийг хамгийн их сэвж, шударга дүр эсгэдэг З.Энхболд гишүүн хамаатан садан, найз нөхдөөрөө дамжуулж хэрхэн ЖДҮ авдаг байсныг баримттайгаар дэлгэсэн байна.
Тодруулбал, З.Энхболдын найз Ж.Даваасүрэн нь түүний дүү З.Хишигтогтохтой хамтран “Арвай Милк” компанийг хамтран байгуулжээ. Тэд З.Энхболдын дэмжлэгтэйгээр 2011 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 400 сая төгрөгийг өндөр ашиг шим бүхий ямааг францаас оруулж ирэх төслийг төвөггүйхэн авчээ. Гэвч өнөөдрийг хүртэл тэд Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас авсан зээлээ бүрэн гүйцэд эргүүлж төлөөгүй, шүүхэд дуудагдсан хэвээр байна.
Францаас онгоцоор ямаануудаа сүр дуулиантайгаар Өвөрхангайд авчирсан ч өнөөх нь ашиг шимээ гавьтай өгсөнгүй. Нутгийн иргэдийн хэлж буйгаар ямаанууд нь Монголын цаг агаарт дасан зохицож чадахгүй, үрэгдээд дуусчээ. Энэ бол төсвийн мөнгийг салхинд хийсгэсэн үргүй зардал байсныг сумын иргэд толгой сэгсрэн ярьж байна. Ийнхүү З.Энхболдын тусламжтай авсан ямааны төсөл олны хэл ам таталж эхлэнгүүт Ж.Даваасүрэн “Арвай Милк” ХХК-ийг Д.Энхбаатар гэх хүний нэр дээр шилжүүлж, уснаас хуурай гарах гэж оролдов. Гэвч Өвөрхайнган иргэд түүнийг З.Энхболдын бизнесийн хамтрагч, ойрын найз нөхөд гэдгийг андахгүй мэддэг юм билээ.
Энэ дуулиан намжиж амжаагүй байхад З.Энхболдын ойрын хүрээллийн хүн болох ХААИС-ын Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхтэй холбоотой булхай ил боллоо. Төсвийн хөрөнгөөр тансаглаж, төрийн машинаар хүүхдээ зугаалуулсан гэж олны шүүмжлэлд өртөөд байсан Т.Батсүх бол З.Энхболдын бизнесийн хамтрагч, ойрын хүн юм. Тиймээс З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад нь Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар томилогдсон гэдэг.
Түүнийг энэ албан тушаалд лоббидсон хүн нь мэдээж З.Энхболд. Үүнийх нь хариуд Т.Батсүх түүний хэлснийг үг дуугүй гүйцэлдүүлдэг утсан хүүхэлдэй болжээ. 2013 онд Т.Батсүх захирал эхнэрийн хамт байгуулсан “Атаасү” ХХК-ийн нэр дээр Мал хамгаалах сангаас 450 сая төгрөгийг авчээ. Хамгийн хачирхалтай нь, дахиад л францаас өндөр ашиг шимтэй ямаа өсгөж, үржүүлэх өмнөхтэй үг үсгийн зөрүүгүй адилхан төслөөр хоёр дахь удаагаа төсвөөс мөнгө авах нь тэр. Үүнээс харахад энэ төслийг авахад мөн л З.Энхболд нөлөөлсөн нь илт.
“Зөвийг хайна” нэвтрүүлгийн багийнхан Өвөрхангай аймагт очиж, иргэдтэй уулзахад уг ямааны фирм тогтвортой ажилладаггүй, балгас болж, тоотой хэдхэн ямаа үлдсэн гэх мэдээллийг өгсөн байна. Тиймээс ч нутгийн иргэд энэ төслөөс юу ч үлдээгүй, одоо З.Энхболд ч байхгүй, ямаа ч үгүй үлдлээ хэмээн халаглаж байна. Сангийн яамнаас Мал хамгаалах санд хийсэн шалгалтаар “Атаасү” ХХК-ийн зөрчлийг илрүүлсэн ч тэд төсвийн мөнгийг эргүүлж төлөөгүй хэвээр байна. ЖДҮ-ийн эсрэг тэмцэгч, шударга дүр эсгэгч З.Энхболд ах дүү, найз нөхдөөрөө дамжуулж, төсвийн мөнгө хумсалдаг жинхэнэ ЖДҮ-чин байжээ. Өвөрхангайнхан түүнийг “Ямаачин” З.Энхболд гэж хочилж дуудах нь холгүй байна.
С.Өрлөг
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ