COVID19-Хөл хориог хавтгайруулсан нь эдийн засагт маш их хохирол учруулж байгааг бизнес эрхлэгчид онцолж байна
БНХАУ-ын Ухань хотоос эхэлсэн COVID19 халдвар тархсаар дэлхийн 213 улс оронд тархаж, 2,5 сая орчим хүн халдвар аваад байна.
Энэ цар тахал эрүүл мэндэд хохироогоод зогсохгүй эдийн засгийн хүндрэл учруулж, дэлхийн олон оронд эдийн засгаа аврах ажлыг эс дараатай хийсээр байна.
Монгол Улсын Засгийн газар дараах арга хэмжээг авч эхэлсэн.
- НДШ, татвар төлөөгүйн улмаас ноогдуулдаг торгууль, алдангиас аж ахуйн нэгжүүдийг чөлөөлөх,
- 1,5 тэрбум төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгжүүдийг ААНОАТ-аас түр чөлөөлөх,
- 500,0 сая төгрөг хүртэл үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй зээлийн хүүг бууруулах, хөнгөлөх,
- ЖДҮ эрхлэгчдэд зориулсан зээлийн батлан даалтын дээд хэмжээг бууруулах,
- Борлуулалтын орлого нь буурсан ч ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжийн ажилчдад сар бүр 200,000 төгрөг олгох,
- Ажилтан, ажил олгогчийн төлөх НДШ, ажилтнуудын төлөх ХАОАТ-ыг цалингаас суутгахыг түр зогсоох
Энэ арга хэмжээ нь хэр үр дүнтэй байгаа, аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдийн шаардлагад нийцэж байгаа эсэх, тэдэнд ямар асуудлыг хэрхэн шийдвэл үр дүнтэй байгаа талаар Улаанбаатар хотын худалдааны танхимаас судалгаа хийлээ.
Бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн их тулгамддаг асуудал гэж олон жил ярьж байгаа ажил олгогчийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хөнгөлж төрөөс даах болсон, 500,0 сая хүртэл үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа зээлийн хүүг бууруулах, хөнгөлөх гэсэн хоёр шийдвэр хамгийн их эерэг нөлөө үзүүлэхээр байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл энэ 2 шийдвэрийг өөрсдийнх нь бизнест маш сайн дэмжлэг болж чадна гэж үзсэн аж ахуйн нэгж нийт оролцогсдын 50,4% – 55,3%-ийг тус тус эзэлж байна.
Маш сайнаар нөлөөлнө гэж үзсэн дараагийн шийдвэрүүд ААНОАТ, НДШ төлөөгүй алданги, торгуулиас чөлөөлөх, ААНОАТ-аас 6 сарын турш чөлөөлөх шийдвэрүүд болсон байна.
Засгийн газар, УИХ-аас гаргасан шийдвэрүүдээс аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болж чадахгүй гэж хамгийн олон хариулт авсан шийдвэр нь ажилчдад сар бүр 200,000 төгрөг олгох (37,3% нь ажил олгогчид дэмжлэг болж чадахгүй гэж хариулсан), түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдийн түрээсийн орлогод ноогдох татварыг хөнгөлөх шийдвэр (32%) тус тус байлаа.
Ямар арга хэмжээ авах нь хамгийн үр дүнтэй байгаа талаар дараах саналыг өгч байна.
- Хувийн хэвшлийнхэнд татаас, шууд мөнгөн дэмжлэг олгох
- Жилийн 3 хувийн хүүтэй эсвэл хүүгүй, барьцаагүй зээл олгох
- Төрөл бүрийн хяналт, шалгалтын дарамтыг багасгах, захиргааны аргаар нэмж саад болохгүй байх
- Бүх үйл ажиллагааг хавтгайруулан хааж, зогсоохыг болиулах
- Дулаан, цахилгааны төлбөрөөс түр чөлөөлөх
- НӨАТ-аас нэг удаа бүрэн чөлөөлөх, төрөл бүрийн татварыг багасгах
- Тендерийг ил тод болгох, гүйцэтгэгч нь урьдчилж сонгогдсон тендер зарлахаа болих, аж ахуйн нэгжүүдэд шууд ажил шаардлагатай байна гэж онцолжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ