
Ардчилсан намын 100 саяын жагсаалтыг “фортуна” Н.Батбаяр тэргүүлж байгаа. Бонд ярьж, төрийн тахилга үйлдэн байж Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон хэдий ч 2016 оноос хойш АТГ-аас холдоогүй нэгэн гэж хэлж болно.
Тодруулбал, Н.Батбаярын хувьд Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа “Чингис”, "Самурай” бондын мөнгийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан. Тодруулбал, АТГ-аас Н.Батбаярыг бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр буруутгасан.

“Ангийн анд” Гарамгайбаатарын компанид Хөгжлийн банкнаас 43.6 тэрбум төгрөгийн зээл олгосон, зориулалтын бус төсөл хөтөлбөрийг бондын мөнгөөр санхүүжүүлсэн асуудлаар анх шүүхэд маргаан үүссэн. Хөгжлийн банкны зүй бус зээл олголтын хүрээнд Н.Батбаярыг 2017 онд АТГ-аас шалгаж, гэм буруутай гэж үзээд цагдан хорьж байлаа. Шалгалтын ажиллагаа удтал үргэлжилж, 2018 онд Н.Батбаярын хэргийг дахин шалгаж эхэлсэн ч 2019 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарч, олон түмэн ундууцаж байсан нь саяхан.
Дээрх хэргийн шийдвэрлэлт нь Эрүүгийн хуулийн “эргүү” заалтын хийдэл байсан. Х.Тэмүүжин нарын баталсан хийтэй хуулийн хүрээнд улсын хөрөнгийг үрэн таран хийсэн, бондын мөнгийг хэдэн тэрбумаар халаасласан АН-ын “томчууд”, цагаан захтнуудын хэрэг хэрэгсэхгүй болох талруугаа орох гэж байгааг АТГ-аас анхааруулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар дээрх хэргүүдийг сэргээн шалгахаар болсон юм. 
Нэгэнт эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа хүнд УИХ-ын мандат олгох боломжгүй. Тэгэхээр түүний 100 сая төгрөг бол албан тушаалын дэнчин болж таарах нь. АН ялбал, фортуна Сангийн яам бараадах нь л дээ.
Харин “Михайлд бодол бий” гэдэг шиг тэрбээр охин Б.Жаргаланг Архангайд сойхоор 100 сая төгрөгийг нь тушаалгажээ. Түүний хувьд АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн, “Монгол түлхүүр” ХХК-ийн захирлаар ажилладаг гэнэ. АН-ын залгамжлагч гэж ч хэлж болох талтай. Ардчилсан залуучуудын холбооны УЗ-ийн гишүүн байсныг нь мэдэх юм.
Б.Жаргалан ОХУ-д эдийн засагч мэргэжлээр төгссөн, гэр бүлийн хүний хамт банк санхүүгийн байгууллагад багагүй хугацаанд ажилласан гэх юм билээ.
Аавтайгаа зан характер ижил учраас эдийн засгийн чиглэлийн шинэ санаачилга, санаануудад хамтарч ажиллаж байсан гэдэг Архангай аймгийн АН-ын ҮБХ-ны гишүүний хувьд аавтайгаа ганзага нийлж байснаа ч нуудаггүй.
Гэвч аав охин хоёр 200 саяыг тушаасныг нь харвал Н.Батбаярынх их мөнгөтэй айл байх нь гэж харалган бодож болохгүй. Аав нь улсын мөнгийг халааслачихаад буцаагаад эрх мэдлийн төлөө охинтойгоо дэнчин, хандив хэлбэрээр зүсээ хувилгаад орж ирж байна. Нөгөө төрөөр төрсөн тэрбумтнууд чинь эднийх юм шүү дээ.
Манайхан “Эх нь шийр алаг бол унага нь шийр алаг” гэдэг дээ. Улсын мөнгийг тэрбумаар нь хумсалж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн Н.Батбаярын хүүхдийг төрд сонгох нь жудаггүй хэрэг. Хэдийгээр охин нь улс төрийн хүрээнд нэр цэвэр гэж үзээд хөл тавихыг санаархаж, нам нь дэмжсэн ч аав нь түүний нэрийг хөөднө.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ