
АН-ын 100 саяын дэнчин их юм дуулгаж, олон үйл явцыг өрнүүлэх нь. 100 сая эсэргүүцсэн намын гишүүд эхнээсээ намаас гарч бие даан нэр дэвшихээ мэдэгдсээр байгаа. Энэ удаад тус намын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ үргэлжлүүлж, Баянхонгор аймагт бие дааж нэр дэвшихээ зарласан. Энэ сарын 10-нд тэрээр 100 сая төгрөг тушаасан гишүүдийн нэрсийн жагсаалтыг ил болгохыг шаардаж хэвлэлийн хурал хийсэн.
Энэ үеэр тэрээр “Гишүүдийг үзэл бодлоор нь уралдуулж нэр дэвшүүлэх ёстой байтал өнөөдөр С.Эрдэнэ дарга мөнгөөр уралдуулж байна. Ингэж мөнгөөр уралдуулахаа зогсоох хэрэгтэй” гэж шүүмжилсэн. Мэдээж түүний эл үйлдлийг С.Эрдэнэ дарга таалаагүй. Өчигдөр тус намын Ёс зүйн сахилгын дэд хороо хуралдаж Д.Мөнх-Эрдэнийн асуудлыг авч хэлэлцжээ.
Хурлаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнийг Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.7.6, 3.9.1.15 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.
АН-ын Үндсэн дүрмээс….

3.9.1.15 дахь заалт

С.Эрдэнэ дарга Ардчилсан нам хамгийн их амьд ардчилалтай нам гэж хэлж байсан удаатай.Гэтэл намын гишүүд үзэл бодлоо илэрхийлэх нь намын даргад таалагдахгүй байгаа нь амьд ардчилал байж чадах уу?
Ер нь АН “горилогчид”-оосоо 100 сая төгрөг нэхсэн нь ч байж боломгүй үйлдэл. Энэ удаад намаасаа гарсан Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр дэнчингийн мөнгөө тушаасан байхад дахин мөнгө нэхсэн нь ч бүр байж боломгүй үйлдэл. Тэр тусмаа ардчиллыг өмчилдөг, түүгээр овоглодог АН-д байж боломгүй ёс суртахуун гэж хэлэх байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ