БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газраас 1,093,460 юань буюу 420 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 10,000 ширхэг лабораторийн оношлуур болон оношилгооны аппарат болох Полимеразын гинжин урвалын анализаторыг хандивлаж байгааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй хүлээлгэн өглөө.

Эдгээр тоног төхөөрөмжийг хүлээн авах үеэрээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дэлхий нийтэд КОВИД-19 коронавирүсын халдвар асар хурдацтай тархаж нийт 213 улс орныг хамарч, манай улсад зөөвөрлөгдөн ирсэн 38 тохиолдол бүртгэгдсэн талаар товч мэдээлэхийн зэрэгцээ уг коронавирүсийн халдварыг баталгаажуулах шинжилгээний гол арга болох Полимеразын гинжин урвал дээр суурилсан лабораторийн оношлуур, аппарат тоног төхөөрөмж хүлээлгэн өгч байгаад талархал илэрхийлж, энэхүү арга хэмжээ нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгааг онцлон тэмдэглэв.

Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ БНХАУ-ын хувьд КОВИД-19 коронавирүсын халдварын тархалтыг зогсоож чадсан бөгөөд дэлхийн бусад улс орнуудад уг халдвараас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний арга барил, зөвлөмжийг түгээж, эмч мэргэжилтнүүдийн цахим хурлыг удаа дараа зохион байгуулах зэргээр өөрсдийн олсон мэдлэг, туршлагаа идэвхтэй хуваалцаж байгаагаа хэлэв.

Тэрээр Монгол Улсын Засгийн газраас коронавирүсын халдварын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг онцлоод БНХАУ-аас Монгол Улсад зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдол байхгүй байгаа ба цаашид энэ байдлыг хадгалах болохоо мэдэгдлээ.

АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ