Монгол Улсын хэмжээнд 140 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 40 хүртэл хувь нь ямар нэг байдлаар эд, эрхтэн дутуу аж. Эдгээр иргэдэд шаардлагатай хиймэл эрхтэнүүд, туслах хэрэгслүүд/протез, ортопед/-ийг төрийн болон хувийн хэвшлийн хоёр үйлдвэр хийж өгдөг. Энэ нь төрийн өмчийн “Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв”, хувийн хэвшлийн “Эрхэм чанар” үйлдвэрийн газрууд юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр эдгээр протез, ортопедийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг тус, тус үзэж, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, холбогдох шийдвэрүүдийг гаргахаар болов.
Хэдийгээр Улсын хэмжээнд хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ч халдвар хамгааллын дэглэм стандартыг мөрдүүлэн эдгээр үйлдвэр үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжүүлж байна. Тус бүр 13-18 ажилтантай аж.
Эрхэм чанар үйлдвэр нь байгуулагдаад 10 гаруй жил болж буй, орчин үеийн техник, тоног төөхөөрөмжөөр тоноглогдсон, хамгийн сүүлийн үеийн протезуудыг үйлдвэрлэдэг бөгөөд, ХНХЯ-аар дамжуулан хуулийн хүрээнд төрөөс бүхий л дэмжлэг, үйлчилгээг авдаг, мөн Олон Улсын байгууллагуудтай хамтын ажиллагаатай байж, үйл ажилаагагаа өргөжүүлсээр иржээ. Гэхдээ цаашид үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээл тулгарсан байна. Хөгжлийн банкнаас 1,5 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд төлөлт тасалдснаас үүдэн шүүхийн шийдвэрээр үйлдвэрийн барилгыг хурааж дуудлага худалдаанд оруулах болжээ. Иймд цаашид үйл ажиллагааг нь үргэлжүүлэх боломж нөхцлөөр дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас үйлдвэрийн удирдлага хүссэн.
Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв төрийн өмчит протез, ортопедийн үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Техник, тоног, төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай. 1960-аад онд суурилуулсан зарим төхөөрөмжөөр үйлдвэрлэлийг үргэлжүүлж байгаа гэв. ХНХЯ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд техникийн шинэчлэлтүүд үе шаттай хийгдэх бөгөөд 2020 онд 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Улсын хэмжээнд жилдээ дээрхи хоёр үйлдвэрээр 1500-1700 орчим хүн хиймэл хөл, гар зэрэг тусгай хэрэгцээндээ зориулж протез хийлгэдэг байна. Сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнэ өсч байгаатай холбогдуулан протезийн жишиг үнийг шинэчлэн тогтоох шаардлага үүссэнийг үйлдвэрийн удирдлагууд онцолсон. Тодруулвал эдгээр үйлдвэрүүд 2012 онд хуулиар тогтоосон зах зээлийн жишиг үнийг одоо ч мөрдөж байгаа нь үйлдвэрийг алдагдалд, үйлчлүүлэгчийг үнийн зөрүүний дарамтад оруулахад хүрээд байгаа аж. Иймээс жишиг үнийг зайлшгүй шинэчлэн тогтоож байж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 100 хувь халамжийн мөнгөөрөө протезоо худалдан авах боломж бүрдэнэ. Үйлдвэр ч алдагдалгүй ажиллана гэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үйлдвэрүүдийн үйл ажиллагааг биечлэн үзсэнийхээ дараа хэлэхдээ,
Монгол Улсын Засгийн газар болоод Ерөнхий сайдын хувьд 4 төрлийн иргэнд илүү их анхаарал халамж хэрэгтэй гэж үздэг,
1. Хүүхэд
2. Ахмад, өндөр настан
3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
4. Өрх толгойлсон эх, эцэг.
Тиймээс протезийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг биечлэн үзэж, ажилчидтай нь уулзаад явж байна. Тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна. Хоёр том асуудлыг эхний ээлжинд шийдэх шаардлагатай гэж ойлголоо. Үйлдвэрт мөрддөг жишиг үнэ, үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжүүдийг тус тус шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон байна гээд ХНХ-ын сайд С.Чинзоригт эдгээр асуудлыг шйидвэрлэх талаар төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг газар дээр нь үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ