
АН-ын жирийн гишүүд дэмжигчид ийнхүү дүгнэж эхэлжээ. Тийм ч учраас С.Эрдэнийг даргын суудлаас буутал намынхаа гишүүнчлэлээс түр түдгэлзэхийг нэг нэгэндээ зөвлөж эхэлсэн байна. Үүний дагуу АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшин өрсөлдөхөө илэрхийлэн, 100 сая төгрөгийг намдаа тушаагаад байсан Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ АН-аас түр түдгэлзэхээр болсноо зарлалаа. Түүний хувьд намын даргын тавьсан шаардлагын дагуу дэнчингийн 100 сая төгрөгийг гурав хуваан тушаасан ч хоёр дахь шатны гэрээ гэх нэрийдлээр дахин 300-400 сая төгрөг нэхсэн С.Эрдэнэ даргынхаа үйлдлийг “хууль бус” гэж дүгнээд хууль хяналтын байгууллагад шалгуулахаа илэрхийлж байсан бол ийнхүү намаасаа гарах шийдвэрт хүрчээ. Нэгэн цагт намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж явсан Н.Алтанхуяг, энэ намаас хотын даргын албан тушаалыг хашиж явсан Э.Бат-Үүл нарын хүмүүс АН-аас гарч, бие даан нэр дэвшихээ зарласан нь АН шившигтэй байдалд орсны илрэл гэж гишүүд нь үзэж буйгаа илэрхийлж байгаа аж. Энэ тухайд Д.Мөнх-Эрдэнэ “Миний бие өнгөрсөн баасан гарагт намын даргад өргөдлөө өгсөн. Үндсэн хуульд зааснаар улс төрийн намууд мөнгөний бус үзэл бодлын өрсөлдөөнөөр сонгуульд оролцох учиртай. Гэтэл манай нам үүний эсрэг явсан учраас миний бие үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Энэ шийдвэрийг гаргахад Баянхонгор аймгийн намын гишүүд маань зөвлөсөн. “Намаасаа түдгэлзсэн нь дээр, хүнтэй муудаад яахав. Манай намын нэр хүнд нийгэмд шившигтэй байдалд орчихлоо. Н.Алтанхуяг даргаас авахуулаад намаас гараад явчихлаа” гэж зөвлөсөн. Тиймээс намаас түр түдгэлзэх шийдвэр хүртсэн. Энэ удаагийн сонгуульд АН-аас дандаа л С.Эрдэнэ даргын хамаатан садан, хамаарал бүхий хүмүүс нэр дэвшинэ. Тухайлбал, манай намын дарга 2008 онд анхан шатны шүүхээс авлига, албан тушаалын хэргээр ял авсан, шоронд сууж байсан гэсэн үг. Тухайн үед С.Эрдэнэ даргатай хамт таслагдаж байсан нэг хатагтай бий. Энэ хатагтай бас манай намаас нэр дэвших гэж байна. Энэ мэтээр С.Эрдэнэ дарга ойр дотнын хамуудтайгаа нэр дэвшихээр зэхэж байна. Энэ хүн АН-ыг мөнгөний, хамаатан саднын, хэрэг хамуудынх болгочихсон учраас эсэргүүцлээ илэрхийлж, намаас түд түдгэлзэж байгаа юм. АН-аас гарах өргөдлөө өгөхөд намайг С.Эрдэнэ дарга “100 сая төгрөгөө аваад зайлаарай” гэсэн. Тушаасан мөнгийг маань буцааж өгнө гэсэн, өгөхгүй бол хуулиараа яваад авчих байх гэж бодож байна. “Ардчиллын өргөө” гэж нэрлэсэн энэ байшин манай намын байр биш. С.Эрдэнэ даргын хувийн байшин, манай нам түрээсэлдэг. Өнгө нь гундаад эхэлбэл бидний түрээсийн мөнгөөр засаад янзалчихдаг юм шүү дээ. Та бүхний мэдэж байгаачлан хүүхдийн паркын газраас хумсалж барьсан барилга. Өнөөдөр Монгол Улсад хүүхдүүддээ зориулаад сургууль барих гэхээр газар олдохгүй байхад манай намын дарга сургуулиас том барилгыг хүүхдийн паркын газар дээр барьчихсан нь энэ” гэлээ.
М.Өлзий
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ