Ойрын хугацаанд нийт гурван онгоцоор иргэдээ авахаар бэлтгэл хангаад байна гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өчигдөр мэдээлсэн билээ. Өнөөдөр "МИАТ" ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит онгоцоор (долоон улсаас) нийт 273 хүн эх орондоо ирнэ.
- 04.30-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
Нийт 7 улсаас 273 зорчигч
- 05.01-нд Сөүл-Улаанбаатар
Нийт 271 зорчигч
- 05.02-нд Франкфурт-Улаанбаатар /транзит/
Нийт 13 улсаас 263 иргэн гээд нийт 807 хүн эх орондоо ирнэ.