Архангай аймгийн таван сумын төлөөлөл нэгдэн, намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүллээ. Учир нь тус аймгийн АН-ын дарга М.Батжаргалыг намаас хөөх шийдвэрийг С.Эрдэнэ гаргаад байгаа юм байна. Түүний асуудлыг авч хэлэлцэх Үндсэн дүрмийн хорооны хуралдаан өчигдөр болсон ч шийдвэр нь алт эрт гарчихаад байгаа ажээ. Тиймээс тус аймгийн АН-ынхан эсэргүүцэлтэй хандаж байгаа бөгөөд М.Батжаргалыг намаас албан ёсоор хөөвөл ээлжит сонгуульд оролцохгүй буюу хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ.
Тэдний хувьд аймгийн намын хорооны дарга М.Батжаргал нь намын дүрэм зөрчсөн үйлдэл гаргаагүй гэдгийг онцлоод аймгийн АН-ын дэд дарга Эрдэмхишиг “АН-ыг шүүмжилж, дуугарч гарч ирсэн залуучуудыг толгой дараалан намаас хөөж, ял тулгаж байна. Үндсэн дүрмийн хороо анхан болон дунд шатныхаа эв нэгдлийг хангах ёстой байтал хагарал талцлыг үүсгэж байна. Үүнд Архангай аймгийн АН-ынхан харамсаж байгаа юм. Хоёр хүн ахуйн чанартай гомдол гаргаад, түүнийг нь намын удирдлагууд авч хэлэлцээд урьдчилан шийдвэр гаргачихаад байгааг бид захиалгатай гэж харж байгаа. Бид ямар ч байсан шаардлагаа хүргүүллээ. Хэрвээ намын удирдлагууд хүлээж авахгүй бол бид цаашдаа тэмцэх болно” гэлээ. М.Батжаргалыг ийнхүү хөөхөөр болсон нь Архангай аймагт нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа хоёр хүний гомдолтой холбоотой аж. Тодруулбал, “Нэр дэвшигчдийн байршуулсан мөнгөнөөс зөвшөөрөлгүйгээр сумдад принтер, нөөтбүүк авч өгсөн, ҮБХ-ны гишүүн Мөнхсайхан гэх залууг УИХ-д нэр дэвшүүлж өгөх саналыг намын гишүүдээс гаргасныг М.Батжаргал санаачилсан” гэх үндэслэлээр АН-ын удирдлагуудад гомдол гаргасан аж. Хэдийгээр түүний зөв, бурууг шүүх Үндсэн дүрмийн хорооны хуралдаан өчигдөр болсон ч шийдвэр нь аль эрт гарсан гэдгийг тэрбээр мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, түүний хувьд АН-аас хөөгдөх дараагийн хүн болжээ. Тэр бүү хэл, түүний тэргүүлдэг аймгийн намын хорооны даргыг орлон гүйцэтгэгчийн нэрийг хүртэл тодруулчихаад байгаа аж. АН-ын удирдлагууд ийнхүү асуудалд ул суурьгүй хандаж, захиалгатай мэт ажиллагаа явуулж байгаад Архангай аймгийн зарим сумын төлөөлөл шүүмжлэлтэй хандаж байгаа аж.




A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ